Эрдэнэбаатар

Эрдэнэбаатар Бүх нийтийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх хөтөлбөр

31/12/2025
22/12/2025
22/12/2025

Ийм дуу гарчээ

22/12/2025
22/12/2025
18/12/2025

2025 ОНЫ ХУУЛЬЧИЙН БАГЦ ЦАГИЙН СҮҮЛЧИЙН СУРГАЛТ БОЛНО.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 2025 оны 12 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Хуульчийн үргэлжилсэн сургалтыг цахимаар /zoom/ зохион байгуулах гэж байна.

Сургалтыг Монголын Хуульчдын Холбооны сургагч багш Б.Өнөрмаа, Монголын Хуульчдын Холбооны сургагч багш О.Алтангэрэл, Монголын Хуульчдын Холбооны сургагч багш Н.Арвинтариа, Монголын Хуульчдын Холбооны сургагч багш М.Цэрэнбат, Монголын Хуульчдын Холбооны сургагч багш М.Наранцэцэг, Монголын Хуульчдын Холбооны сургагч багш М. Ванчигмаа нарын Монголын Хуульчдын Холбооны сургалтын хороогоор магадлан итгэмжлэгдсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулна. Сургалтад хамрагдах хуульч, өмгөөлөгчид 70126861/3/, 85151903 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

Сургалтын төлбөр: 260.000 төгрөг /4 кредит багц цаг/

Данс: ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК MN810004000460048161 /Монголын Өмгөөлөгчдийн Холбоо/

Жич: Бүртгэл төлбөр төлснөөр баталгаажихыг анхаарна уу!
Эрхэм хуульч, өмгөөлөгчид та бүхэн идэвхтэй хамрагдаж, 2025 оны багц цагаа хангана уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

17/06/2025

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны А/58 дугаар тушаалаар батлагдсан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журам”-ын талаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөлтэй ярилцсаны үндсэн дээр сайд О.Алтангэрэл 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн A/240 дугаар тушаалаар хүчингүй болголоо.

Дээрх журмыг хэрэгжүүлэхэд өмгөөлөгчдөөс “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт заасан өмгөөлөгчөө өөрөө сонгох, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хөндөж байгаа, томилогдон ажилласан өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах боломж хязгаарлагдмал, ажилласан өмгөөлөгчдийн хөлсийг шийдвэрлэх зардал нь холбогдох зарим төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тусгагдаагүй, өмгөөлөгчид томилогдон ажилласан ажлын тайлангаа салбар зөвлөлдөө ирүүлдэггүй, нийт өмгөөлөгчид эрүүгийн хэргээр мэргэшээгүй байдаг тул үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хамгаалахад хүндрэл гарч байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчдийг “нэр төдий” оролцуулж байна гэх зэрэг санал шүүмжлэлийг Холбоонд ирүүлээд байсан юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос гаргасан саналыг харгалзан тус журмыг хэрэгжүүлэхэд үүсээд байсан хүндрэл бэрхшээлийг ойлгон, иргэдийн өмгөөлөгчөө өөрөө сонгох, хууль зүйн туслалцаа авах эрхэд хүндэтгэлтэй хандсан Хууль зүй, Дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл Танд нийт өмгөөлөгчдийнхөө өмнөөс талархал илэрхийлье.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

03/06/2025

СЭТГҮҮЛЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА.

ХААНА: ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН, МЭДЭЭЛЛИЙН ТӨВД
ХЭЗЭЭ: 2025 – 06-04 Лхагва гариг, 9.30 – 12.30 цаг

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн асуудлуудыг хөндсөн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, эх сурвалжаа хамгаалах эрх, ажил мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад сэтгүүлчийн биед халдах, тоног төхөөрөмжийг хураах, гэмтээх зэрэг бодит кэйс, эрх зүйн шийдэл, гаргалгааг хэлэлцэх гэж байна.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө үндэсний сүлжээний гишүүд, дэмжигч, хуульч, өмгөөлөгч, сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгч, хүний эрхийн хамгаалагч, судлаачдыг өргөнөөр оролцохыг урьж байна.

26/05/2025

СУРАГЧДАД ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ .....................................

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар тус дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэстэй хамтран “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, түүний хор хөнөөлийг таниулах” сургалтыг ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Сургалтаар хорт зуршил гэж юу болох, эрүүл мэнд болон хууль эрх зүйн ямар сөрөг үр дагаварт хүргэж болохыг тайлбарлаж, сурагчдын сонирхсон асуултад хариулжээ.

Сургалтад тус дүүргийн Ерөнхий боловсролын 22 сургуулийн ахлах ангийн 84 бүлгийн 2700 гаруй сурагч хамрагдсан байна.

26/05/2025

Address

Bayandzürh

Opening Hours

Monday 08:30 - 18:00
Tuesday 08:30 - 18:00
Wednesday 08:30 - 18:00
Thursday 08:30 - 18:00
Friday 08:30 - 18:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97672702262

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэбаатар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эрдэнэбаатар:

Share