Wecan_Mongolia

Wecan_Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Wecan_Mongolia, Legal, Seoul.

17/10/2022

10 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 10 буюу 2 сарын хугацаанд хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийн илрүүлэх аянг хэрэгжүүлэх тухай "ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ-"наас мэдэгджээ.
Олон хүн цугласан газраар аль болохгүй явахгүй байгаарай👍

14/01/2022

13 дахь сарын цалин авч чадахгүй байгаа юм биш биз?
Виз хамаарахгүй авах боломжтой
01065881145

03/01/2022

❄️ 2022 онд БНСУ-д шинээр өөрчлөгдөж байгаа бодлогын тойм ❄️

Өнгөрсөн он маань улирч, та бид нэгэн шинэхэн оны босгыг алхлаа. "Мэдэхийн хэрээр харагдана" гэдэг солонгосын зүйр үг байдаг. Та бүхэндээ 2022 онд БНСУ-д шинээр өөрчлөгдөж байгаа бодлого журмын тоймыг хүргэе ☃️

🔸 Цалингийн доод хэмжээ.

2021 онд 8720 вон байсан цалингийн доод хэмжээ 2022 онд 9160 вон болж өсчээ. Энэ нь 8 цагаар бодоход өдрийн хөлс 73,280вон болж өслөө.

🔸 Машин жолоодож явахдаа замын уулзвараас баруун тийшээ эргэхдээ гарцны дүрмийг зөрчиж болохгүй ⚠️

Замын уулзвар дээр баруун тийшээ эргэхдээ гарцан дээр хүн явж байвал заавал зогсоно. Өмнө нь машин уулзвараас баруун тийшээ эргэхдээ гарцан дээр хүн явж байхад болгоомтой эргэж болдог, үүнийг зөрчилд тооцдоггүй байсан.
Тэгвэл 2022 оны 1 сараас эхлэн замын дүрмийг чангалж, баруун тийшээ эргэх ганцан дээр ногоон гэрэл асаж байхад машин явбал хүн гарцаар яваагүй байсан ч явган хүнийг хамгаалах ёстой дүрмийг зөчсөнд тооцох аж. Үүнийг зөрчвөл торгуулж анхааруулга авахаас гадна машины даатгалын төлбөр нэмэгдэх боломжтой аж.

(Манайхны бурханы визтэй иргэд машин жолоодож байгаад дүрэм зөрчих юмуу санаандгүй осол хийснээс болж баригдаж буцах тохиолдол байдаг. Осол хийгээд ослын газраас зугатвал хэрэгтэн болж шоронд суух ч боломжтой учир дор бүрнээ анхаарна уу. Аль болох өөртөө гай болох зүйлээс хол байсан нь дээр билээ. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг).

🔸 Дахин боловсруулах хог хаягдалыг гаргаж хаях тэмдэглэгээнд өөрчлөлт оров.

Өмнө нь дахин боловсруулах хаягдалыг материалаар нь тэмдэглэдэг байсан бол 2022 оноос эхлээд хаях аргаар тэмдэглэх болжээ. Дахин боловсруулах боломжтой хаягдалын хувьд хаях арга солонгосоор тэмдэглэгдсэн байх ба тэрхүү хаях аргын дагуу хаяна.
Дарин боловсруулах боломжгүй хаягдлын хувьд тус нутгийн хогны уутанд хийж хаяхад болно. Шинээр мөрдөгдөж байгаа хог хаях журмыг зөрчвөл 300,000 воноор торгуулах ажээ.

🔸 Хууль ёсны дагуу амралтын өдөр болон цалинтай амралтын өдрийн тогтолцоо 5-аас 29 ажилчинтай бага дунд албан байгууллага болон үйлдвэр эрхлэгчидэд мөн хамаарах болно. Амралтын өдөр(орлох амралтын өдөр тооцогдоно) нь цалинтай амралтын өдөрт хамрагдах ч зайлшгүй тохиолдолд ажиллах тохиолдолд өөр ажлын өдрийг сонгоод цалинтай амралт олгох ёстой аж. Хэрэв амралтын өдрийг олгоогүй, ажилтан албан ёсны амралтын өдөр ажилсан тохиолдолд амралтын өдөр ажилласан нэмэгдэл цалинг үндсэн цалин дээр нэмж олгох ёстой.

🔸 Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өөрчлөлт.

Солонгос улс хөгшрөлтийн нийгэмд шилжихийн хэрээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл ихсэх аж. Ажилчдын эрүүл даатгалаар зогсохгүй, хөдөлмөр эрхлэлтийн даатгалын шимтгэл 0.8%-аас 0.9% хүртэл нэмэгдэнэ. Тэтгэвэр болон үйлдвэрлэлийн ослын даатгалд өөрчлөлт орохгүй аж.

🔸 3+3 Эцэг эхийн хүүхэд төрүүлсэний дараах амралтын тогтолцоо.

Хүүхэд төрүүлсний дараа (хүүхдээ төрөөд 12 сар болоогүй байхад) аав ээж 2-лаа хүүхэд харах амралт авах тохиолдолд хоёуланг нь нийлүүлээд дээд тал нь 15 сая вон хүртэл тэтгэмж олгох 3+3 Эцэг эхийн хүүхэд төрүүлсэний дараах амралтын тогтолцоог 2022 оны 1 сараас эхлэн нэвтэрнэ. Энэ нь төрсөн хүүхдийн аав ээж зэрэг юмуу дарааллаад хүүхэд асрах амралт авсан тохиолдолд үйлчилнэ. Мөн 2022 оноос хойш төрсөн хүүхдийн төрсөний дараа авдаг мөнгө өсөж байгаа (Зураг харах).

🔸 2022 оноос эхлэн төрсөн бүх хүүхдэд 2 сая воны ваучер(voucher)-ыг олгоно. Хүүхэд төрснөөс хойш 1 жилийн дотор л ашиглах боломжтой. 국민 행복 카드(ард иргэдийн аз жаргал карт)-ыг мөнгөөр цэнэглэх аргаар үүнийг олгох ба нарийн мэдээллийг хорооноосоо лавлана уу. Энэхүү картаар зугаа цэнгээний газар зэрэг картны зорилгоос өөр хориглосон газруудаас бусад бараг бүх газар ашиглах боломжтой аж.

🔸 Энэ жилээс эхлэн БНСУ-ын засгийн газар цахилгаан хөдөлгүүрт машинд өгдөг байсан тэтгэмжиндээ өөрчлөлт оруулж буй аж.
Өмнө нь 60сая-аас доош үнэтэй цахилгаанаар цэнэглэдэг машин худалдаж авсан тохиолдолд 8 сая хүртэлх воны тэтгэмж олгодог байсан бол, 2022 оноос эхлээд 55 сая-аас доош үнэтэй тогоор явдаг машин худалдаж авсан тохиолдолд тэтгэмж олгох болжээ. Өмнө нь 60саяаас дээш үнэтэй цахилгаанаар хөдөлдөг машин худалдаж авбал тэтгэмжийн 50%-ыг олгодог байсан бол, энэ жилээс эхлэн 55 саяаас 85 сая хүртэлх үнэтэй цахилгаанаар явдаг машины хувьд тэтгэмжийн 50%-ыг олгох болжээ.
Нэмж дурьдахад, Хёндэ машин болон Киа машины компани 2040 оноос хойш бинзен болон дизель машиныг үйлдвэрлэхгүй, цахилгаан хөдөлгүүрт машин л үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна.

2022 онд өөрчлөгдөх бодлого журам өөр олон байгаа боловч, тухайн үед нь бага багаар хүргэе.

Та бүхний ажил үйлс шинэ ондоо сэтгэлчилэн бүтэх болтугай🎄🌷❄️

Мэдээг бэлтгэж хүргэсэн Ж.Нармандах, 2022.01.03, БНСУ-аас.

29/12/2021

2021 он дуусахад хэдхэн хоног үлдлээ
Ажлын байрны осол
Авч чадаагүй цалин
13 дахь сарын цалин авч өгнө
Жич: визгүй байсан ч авч болно 💪😀
Та холбогдоорой 01065881145

13дахь сарын цалингаа авлаа~Хөдөлмөр халамж нийгэм үйлчилгээний төвд хандахгүйгээр ажлуулсан хоолны газрын даргатай тохи...
26/11/2021

13дахь сарын цалингаа авлаа~
Хөдөлмөр халамж нийгэм үйлчилгээний төвд хандахгүйгээр ажлуулсан хоолны газрын даргатай тохиролцоод манайд хандсан хүний данс руу шууд шилжүүлсэн.
Та бүхэн 13 дахь сарын цалингаа авч чадахгүй байна
Виз хамаарахгүй авах боломжтой шүү чат бичээрэй баярлалаа
01065881145

03/09/2021

Ажлын байрны осол
Авч чадахгүй байгаа цалин
13 дахь сарын цалин

Address

Seoul
04735

Telephone

+82222825401

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Wecan_Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category