19/12/2022
Солонгосын ҮХХ-н үнийн уналт болон үл тохирох ҮХХ-н татварын дарамт үүнд юу нөлөөлж байгаа талаар. Улсаас гаргаж буй бодлого, цаашдын шийдэлийн талаах мэргэжилтны бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Нийтлэл
Үл хөдлөх хөрөнгө бол хүмүүсийн амьдралын үндэс суурь бөгөөд, өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай эд хөрөнгө юм. Тиймдээ ч иргэд үл хөдлөх хөрөнгийн татварыг маш эмзэг хүлээж авах нь зүйн хэрэг. Өнгөрсөн Засгийн газрын үед үл хөдлөх хөрөнгийн үнэ нилээд өссөн тул “Улсаас тооцоолон гаргадаг үл хөдлөх хөрөнгийн суурь үнэлгээг( ҮХХ-н эд хөрөнгийн албан татвар ноогдуулах үнэлгээ) бодит зах зээлийн үнэтэй нийцүүлэх төлөвлөгөөг” 2020 оны арваннэгдүгээр сард засварлан боловсруулснаар тухайн үнэлгээ нь огцом өссөн. Үүнээс улбаалан ҮХХ эд хөрөнгийн албан татвар болон, нэгээс дээш тооны үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн ҮХХ эд хөрөнгийн нэгдсэн албан татварт ногдогддог авдаг хөнгөлөлтийн харьцаа зэрэгцсэн өссөн нь иргэдэд албан татварын дарамтийг огцом өсгөсөн.
Сүүлийн үед орон сууцны үнэ буурч, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзэж Засгийн газраас үл хөдлөхийн хөрөнгийн суурь үнэлгээг бодит байдалд нийцүүлэх болон, ҮХХ эд хөрөнгийн албан татварын тогтолцооны ачааллыг хөнгөлөх төлөвлөгөөг бий болгосон.
ҮХХ-н эд хөрөнгийн албан татвар ноогдуулах үнэлгээний засварласан төлөвлөгөөг харвал, ирэх 2023онд ҮХ эд хөрөнгийн албан татвар ноогдуулах үнэлгээг “ҮХХ-н эд хөрөнгийн албан татвар ноогдуулах үнэлгээг зах зээлийн үнэтэй харьцуулан нийцүүлэх төлөвлөгөө” болох өмнөх 2020оны төвшинд хүргэн бууруулах юм.
2023онд ҮХХ-н эд хөрөнгийн албан татвар ноогдуулах үнэлгээг тогтооход хэрэгжих бодит хувь,,,,,,,,,,,, ҮХХ-н төрлөөсөө хамааран дундаж хувь нь төлөвлөгөөг дагаад 2020 оны төвшинд нийтийн орон сууц 69.0%, хувийн орон сууц 53.6%, газар 65.5% тус тус буурна.
Энэ нь одоогийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт ирэх онд үргэлжилбэл орон сууцны суурь үнэлгээ болон бодитоор худалдаалагдаж буй үнийн зөрүү илүү хурцдаж, ҮХХ-н суурь үнийг хүлээн зөвшөөрөх байдал иргэдийн дунд буурах эрсдэлтэй харагдаж байгаа.
Түүнчлэн Засгын газар 2023онд орон сууц өмчлөгчийн татварыг хөнгөлөх талаас, орон сууцандаа бодитоор оршин сууж байгаа нэг ҮХХ-тэй иргэний 2023оны хөрөнгийн татварыг, сүүлийн үеийн орон сууцны үнийн уналт болон ард иргэдийн өрхийн амжиргааны эдийн засгийн дарамттай нөхцөл байдлыг авч үзэн, 2020оны хуучин хэвэнд оруулах чиглэлийг өгсөн.
Засгийн газар өнгөрсөн 6-р сард Орон нутгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах тухай захирамжийг шинэчлэн баталж, өөрийн нэр дээр нэг орон сууц өмчлилдөг иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор татварын үнэлгээний хувийг 60%хувиас 45хувьруу бууруулж,Татвар төлөгчийн хөрөнгийн татварын хүндрэлийг энэ онд түр хугацаагаар 2020оны төвшинрүү бууралсан байгаа.
2023онд иргэдийн эд хөрөнгийн татварын ачаалалыг хөнгөлөх зорилгоор нэг орон сууц эзэмшигчийн хөрөнгийн татварыг хувийг бууруулах бодлогын суурийг баримтлан, орон сууцны зах зээлийн үнийн бууралтыг дагасан, ҮХХ-н сууурь үнийн бууралтын нөлөөг авч үзэн 45% -с илүү бага хэмжээнд хүргэн бууруулах төлөвлөгөөтэй байна.
Өнгөрсөн 7сард хийсэн ҮХХ-н нэгдсэн татварын өөрчилөлтийн талаарх Засгийн газрын мэдэгдэл, Улсын их хуралаар зөвшөөрөгдвөл 2023онд ҮХХ-н нэгдсэн татварын хэмжээ мөн, төлөх иргэдийн тоо 2020оны хэмжээнд хүрнэ гэж тооцоолж байна.
Энэ удаагын Засгийн газрын ҮХХ-н суурь үнэлгээг зах зээлийн үнэтэй нийцүүлэн өөрчилөх төлөвлөгөө, ҮХХ-н эзэмшигчийн татварын хөнгөлөлтийн мэдэгдэл нь ҮХХ-г амьдралынхаа суурь болгосон иргэдэд үүлэн чөлөөний нар шиг төрийн бодлого болж байгаа гэж дүнгэж байна. Тиймдээ ч түр арга хэмжээ учир ҮХХ-н татварын тогтолцооны талаар иргэд таамаглах боломжгүй байгаа хэсгийг ч авч үзэх хэрэгтэй.
Солонгос улс нь татварын хууль ёсны зарчимийг баримталдаг. Татварын хууль зүйн үзэл баримтлал нь татвар төлөгчдөд татвар ногдуулахдаа татварын хуулийн агуулгад урьдчилан тухайн агуулгыг зааж өгснөөр татвар төлөгчийн хувьд урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлыг арилгах нь татварын эрх зүйн үндсэн зарчим байдаг.
Одоогийн ҮХХ-н эзэмшиж буй иргэдийн татварыг тогтолцоог огтхон ч таамаглах арга үгүй байгаа. Үүний гол асуудал нь энэхүү үл хөдлөх хөрөнгийн татварын тогтолцооны хүснэгтийн тохируулах бодлогийг дэлгээд тавьчихсан учираас
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдалд холбогдохоор ҮХХ-н суурь үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээний хувьд нийцэх зорилгийг тогтоон зохицуулсан нь ҮХХ-н үнэ өсөхийн хэмжээгээр татвар нэмэгдэж, ҮХХ-н үнэ буурвал ҮХХ-н суурь үнэ болон зах зээлийн үнийн хооронд урвуу үзэгдэл бий болж дунд нь хохиролтой, гомдолтой иргэд гарч ирдэг. ҮХХ-н татварын хүснэгтийг хийх ажлыг мэргэжлийн хөрөнгийн үнэлгээчидэд хариуцуулан, татварын хувь хэмжээний хүрээг Үндэсний ассемблей уяан хатан байдлаар хэрэгжүүлэх боломжтой болгох нь үр дүнтэй гэж бодож байна.
Кан Жон Хүн Күүкмин их сургуулийн профессор.
Орчуулсан: С. Мөнхзул
출처: 경기일보 2022.12.19일자 16면