ДЭЧОН хуулийн фирмㅣ법무법인 대청

Call Directions Website Contact the practice

ДЭЧОН хуулийн фирмㅣ법무법인 대청 ⚖️Иргэн•Эрүү•Захиргаа•Виз•Бусад маргаан
🤝Хууль зүйн зөвлөгөө, төлөөлөл, үйлчилгээ
📞010-7711-4028

Үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай
18/09/2026

Үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай

📣⚖️МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН КЛИНИКЧ ОЮУТНУУД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Клиникч оюутнууд 2026 оны 09 сарын 21-ний өдрөөс эхлэн Шүүгч багш нарын удирдлага дор эрүү, иргэн, захиргааны чиглэлээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх болно.

🎯Хаана: МУИС-ийн Хичээлийн 7 дугаар байр буюу хуучнаар Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 103 тоот “Хууль зүйн клиник төв”
⏰Хэзээ: Даваа-Баасан гарагт 09:20-15:50
☎️Холбоо барих утас: 75754400-/3508/

🚗 СОЛОНГОС УЛСАД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭД АВТОМАШИНЫ ЗАЛИЛАНГААС БОЛГООМЖЛООРОЙБНСУ-д автомашин худалдан авахдаа зөвхөн маши...
18/09/2026

🚗 СОЛОНГОС УЛСАД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭД АВТОМАШИНЫ ЗАЛИЛАНГААС БОЛГООМЖЛООРОЙ
БНСУ-д автомашин худалдан авахдаа зөвхөн машиныг үзэж, үнийг тохирохоос гадна тээврийн хэрэгслийн бүртгэл, өр төлбөр болон худалдагчийн мэдээллийг сайтар шалгах шаардлагатай.
📌 Машин авахдаа юуг анхаарах вэ?
✔️ Худалдагч нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн баримт дээрх өмчлөгч мөн эсэхийг шалгах
✔️ Тээврийн хэрэгсэлд бүртгэгдсэн өр төлбөр, татвар, торгууль болон барьцаа зэрэг асуудал байгаа эсэхийг шалгах
✔️ Худалдан авах болон шилжүүлэн бүртгүүлэх үйл явцыг албан ёсны журмын дагуу хийх
✔️ Мөнгө шилжүүлэхээс өмнө гэрээ болон тээврийн хэрэгслийн холбогдох мэдээллийг сайтар шалгах
✔️ БНСУ-д хүчин төгөлдөр жолоодох эрхтэй эсэх зэрэг өөрийн эрх зүйн шаардлагыг урьдчилан шалгах
⚠️ Залилангийн хохирогч болсон тохиолдолд
Залилангийн улмаас учирсан мөнгөн хохирлоо гэмт этгээдээр нөхөн төлүүлэх нь практикт амаргүй байх тохиолдол байдаг. Тиймээс хохирол учирсны дараа арга хэмжээ авахаас илүүтэйгээр анхнаасаа болгоомжтой байж, мөнгө шилжүүлэх болон гэрээ хэлцэл хийхээс өмнө холбогдох мэдээллийг сайтар шалгах нь чухал.
Хэрэв та нэгэнт залилангийн хохирогч болсон бол чат, гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтыг устгахгүй, хадгалан хамгаалж, цаг алдалгүй өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авч, шаардлагатай арга хэмжээг авахыг зөвлөж байна.
ДЭЧОН ХУУЛИЙН ФИРМ
Таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад хамт байна.
☎️010-7711-4028, 010-7711-8442
#БНСУ #ХуульЗүй #Өмгөөлөгч #виза #хөдөлмөрийнмаргаан #албадангаргалт #дэчон #дэчонхуулийнфирм #гадаадиргэн #эрүүгийнхэрэг #Өмгөөлөгч #СолонгосХууль #Хууль #хуульзүйнзөвлөгөө #солонгосдахьмонголчууд #12대중과실교통사고 #сайндураарбуцах #солонгосынгоосайхнымэсзасал #солонгосдахьохидбүсгүйчүүд #солонгосдахьхуулийнфирм #солонгосдахьхуулийнфирм #ХуульЗүй #Өмгөөлөгч #법무법인대청

⚖️ БНСУ-Д ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН БОЛ ШУУД ЦАГДАА ДЭЭР ОЧИХООСОО ӨМНӨ ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙБНСУ-д эрүүгийн хэрэгт холбогдс...
18/09/2026

⚖️ БНСУ-Д ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН БОЛ ШУУД ЦАГДАА ДЭЭР ОЧИХООСОО ӨМНӨ ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ
БНСУ-д эрүүгийн хэрэгт холбогдсон үед юу хийхээ сайн мэдэхгүй, цагдаагаас дуудлага авмагц шууд очиж мэдүүлэг өгөх тохиолдол байдаг.
Гэхдээ тухайн хүн гомдол гаргуулсан этгээд (피고소인), сэжигтэн (피의자), шүүгдэгч (피고인) зэрэг ямар процессын статустай байгаагаас хамааран авах арга хэмжээ, анхаарах зүйлс нь өөр өөр байдаг.
Тиймээс цагдаагаас дуудлага ирсэн гээд сандарч, шууд очихын оронд юуны өмнө өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, өөрийн эрх зүйн байдлаа тодорхой болгох нь чухал.
🇰🇷 Солонгос хэл мэдэхгүйгээс санаа зовж байна уу?
ДЭЧОН ХУУЛИЙН ФИРМ нь Монгол үйлчлүүлэгчдэд монгол хэлээр мэдээлэл, хууль зүйн тайлбар болон мэргэжлийн орчуулгын үйлчилгээ үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай мэдээллийг ойлгомжтой хүргэхэд тусална.
📌 Цагдаагийн дуудлага авсан бол шууд шийдвэр гаргалгүй, эхлээд хууль зүйн зөвлөгөө аваарай.
ДЭЧОН ХУУЛИЙН ФИРМ
Таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад хамт байна.
☎️010-7711-4028, 010-7711-8442
#БНСУ #ХуульЗүй #Өмгөөлөгч #виза #хөдөлмөрийнмаргаан #албадангаргалт #дэчон #дэчонхуулийнфирм #гадаадиргэн #эрүүгийнхэрэг #Өмгөөлөгч #СолонгосХууль #Хууль #хуульзүйнзөвлөгөө #солонгосдахьмонголчууд #12대중과실교통사고 #сайндураарбуцах #солонгосынгоосайхнымэсзасал #солонгосдахьохидбүсгүйчүүд #солонгосдахьхуулийнфирм #солонгосдахьхуулийнфирм #ХуульЗүй #Өмгөөлөгч #법무법인대청

⚖️ ДЭЧОН ХУУЛИЙН ФИРМИЙН МОНГОЛ АЖИЛТАНТАЙ ШУУД УУЛЗАХ БОЛОМЖТОЙБНСУ-д хууль зүйн болон визтэй холбоотой асуудал гарсан ...
18/09/2026

⚖️ ДЭЧОН ХУУЛИЙН ФИРМИЙН МОНГОЛ АЖИЛТАНТАЙ ШУУД УУЛЗАХ БОЛОМЖТОЙ
БНСУ-д хууль зүйн болон визтэй холбоотой асуудал гарсан үед хэлний бэрхшээлээс болж зөвлөгөө авахад хүндрэлтэй байдаг.
ДЭЧОН хуулийн фирм нь Монгол хэлээр зөвлөгөө, харилцаа холбоог дэмжих Монгол ажилтантай бөгөөд шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчтэй холбон, хэрэгтэй холбоотой мэдээллийг ойлгомжтой хүргэхэд анхаарч ажилладаг.
📍 Монгол ажилтантай шууд уулзах бол:
🚇 4-р шугам (цэнхэр шугам) — Жүнан өртөө (중앙역)
🚪 2-р гарцаас гараад ойролцоогоор 5 минут алхана.
⚠️ Бусад салбарт биечлэн уулзах бол урьдчилан цаг товлох шаардлагатай.
ДЭЧОН ХУУЛИЙН ФИРМИЙН ДАВУУ ТАЛ
✔️ Монгол хэлээр харилцах боломж
✔️ Монгол Улс болон БНСУ-ын хууль зүйн орчныг ойлгодог Монгол ажилтантай
✔️ Эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, хөдөлмөр, виз болон бусад хууль зүйн асуудлаар зөвлөгөө авах боломж
✔️ Хэрэг бүрийн нөхцөл байдалд тохирсон хууль зүйн арга хэмжээ, өмгөөллийн чиглэлийг боловсруулан ажиллах
✔️ Монгол үйлчлүүлэгчдэд ойлгомжтой, мэргэжлийн байдлаар мэдээлэл хүргэх
🇰🇷 БНСУ-д хууль зүйн асуудал тулгарсан бол хэлний бэрхшээлээс болж асуудлаа хойшлуулах хэрэггүй.
ДЭЧОН ХУУЛИЙН ФИРМ
Таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад хамт байна.
☎️010-7711-4028, 010-7711-8442
#БНСУ #ХуульЗүй #Өмгөөлөгч #виза #хөдөлмөрийнмаргаан #албадангаргалт #дэчон #дэчонхуулийнфирм #гадаадиргэн #эрүүгийнхэрэг #Өмгөөлөгч #СолонгосХууль #Хууль #хуульзүйнзөвлөгөө #солонгосдахьмонголчууд #12대중과실교통사고 #сайндураарбуцах #солонгосынгоосайхнымэсзасал #солонгосдахьохидбүсгүйчүүд #солонгосдахьхуулийнфирм #солонгосдахьхуулийнфирм #ХуульЗүй #Өмгөөлөгч #법무법인대청

⚖️ ХОХИРОГЧТОЙ БҮРЭН ТОХИРОЛЦОЖ ЧАДААГҮЙ Ч, 10 САРЫН ХОРИХ ЯЛЫГ ТОРГУУЛИЙН ЯЛААР ӨӨРЧЛҮҮЛСЭН БОДИТ КЕЙСБНСУ-д эрүүгийн х...
18/09/2026

⚖️ ХОХИРОГЧТОЙ БҮРЭН ТОХИРОЛЦОЖ ЧАДААГҮЙ Ч, 10 САРЫН ХОРИХ ЯЛЫГ ТОРГУУЛИЙН ЯЛААР ӨӨРЧЛҮҮЛСЭН БОДИТ КЕЙС
БНСУ-д эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдолд хохирогчтой тохиролцох, хохирлыг барагдуулах, мөн өөрт ашигтай нөхцөл байдлыг баримтаар нотлох зэрэг нь шүүхийн шийдвэрт тодорхой хэмжээнд нөлөөлж болох ч бүх хохирогчтой тохиролцож чадсан эсэхээс үл хамааран тухайн хэрэгт тохирсон хамгаалалтын стратеги боловсруулах нь чухал байдаг.

📌 Энэ удаагийн бодит кейст:
Хэрэгт 2 хохирогч байсан бөгөөд тэдгээрийн нэг хохирогчтой амжилттай тохиролцож, хохирлыг барагдуулах ажиллагааг хийсэн.

📌 ҮР ДҮН
Анхан шатны шүүхээс 10 сарын хорих ял оногдуулсан боловч дээрх нөхцөл байдал, хохирол барагдуулах оролдлого, 공탁 байршуулсан байдал болон бусад ял хөнгөрүүлэх нөхцөлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр 10 сарын хорих ялыг торгуулийн ялаар өөрчлүүлэх үр дүнд хүрсэн.

⚖️ ДЭЧОН ХУУЛИЙН ФИРМ НЬ ТУС ХЭРЭГТ:
✔️ Хохирогчтой тохиролцох боломжийг судалж, тохиролцооны ажиллагааг явуулсан
✔️ Тохиролцоо хийх боломжгүй байсан хохирогчийн хувьд 공탁 байршуулсан
✔️ Ял хөнгөрүүлэхэд ач холбогдолтой баримт бичгүүдийг цуглуулсан
✔️ Хэргийн нөхцөл байдалд үндэслэн өмгөөллийн дүгнэлт боловсруулсан
✔️ Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцож, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан
Хууль зүйн асуудалд орсон үед хамгийн чухал зүйл бол асуудлыг орхихгүйгээр тухайн нөхцөл байдалд тохирсон хууль зүйн арга хэмжээг цаг алдалгүй авах явдал юм.
🇰🇷 БНСУ-д эрүүгийн хэрэг, цагдаа, прокурор, шүүх, виз болон бусад хууль зүйн асуудалтай тулгарсан бол мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө аваарай.
ДЭЧОН ХУУЛИЙН ФИРМ
Гадаадын иргэдтэй холбоотой эрүүгийн болон хууль зүйн хэрэгт үйлчилгээ үзүүлж байна.
📞 Уулзалт товлох / зөвлөгөө авах🇲🇳: 010-7711-4028 / 010-7711-8442
#БНСУ #ХуульЗүй #Өмгөөлөгч #виза #хөдөлмөрийнмаргаан #албадангаргалт #дэчон #дэчонхуулийнфирм #гадаадиргэн #эрүүгийнхэрэг #Өмгөөлөгч #СолонгосХууль #Хууль #хуульзүйнзөвлөгөө #солонгосдахьмонголчууд #12대중과실교통사고 #сайндураарбуцах #солонгосынгоосайхнымэсзасал #солонгосдахьохидбүсгүйчүүд #солонгосдахьхуулийнфирм #солонгосдахьхуулийнфирм #ХуульЗүй #Өмгөөлөгч

📢 Өөрийн хууль зүйн асуудлаа Social influencer-т даатгасаар байх уу?Сүүлийн үед  #БНСУ-д амьдарч буй манай иргэд  #Хууль...
17/09/2026

📢 Өөрийн хууль зүйн асуудлаа Social influencer-т даатгасаар байх уу?
Сүүлийн үед #БНСУ-д амьдарч буй манай иргэд #Хууль, #виз, #эрүүгийнхэрэг, #хөдөлмөрийнмаргаан зэрэг ноцтой асуудлаа мэргэжлийн бус, олон дагагчтай “инфлюенсер”-ээс асууж шийдэх хандлага ихэсч байна.
Мэдээлэл өгөх нь нэг хэрэг.
Хуулийн хариуцлага хүлээж өмгөөлөх нь огт өөр асуудал.
⚠️ Та дараах зүйлийг ойлгох хэрэгтэй:
Инфлюенсер танд зөвлөгөө өгсөн ч хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй
Тэд таны өмнөөс цагдаа, прокурор, шүүх, цагаачлалд оролцох эрхгүй
Алдаатай зөвлөгөөнөөс болж үүсэх үр дагаврыг та өөрөө л үүрнэ
Нэг буруу алхам → виз цуцлагдах, албадан гаргах, ял шийтгэл авах эрсдэлтэй
Хууль бол “сонссон яриа”, “танилын жишээ”, “нэг кейс”-ээр шийдэгддэг зүйл биш.
Кейс бүр өөр баримт, өөр нөхцөл, өөр эрсдэлтэй байдаг.
🇲🇳 Монголчуудын гаргадаг нийтлэг алдаа:
- “Фэйсбүүк дээр нэг хүн ингэж бичсэн байна…”
- “Нэг блогер ингэж зөвлөсөн…”
- “Танил маань тэгж шийдсэн гэсэн…”
Гэтэл таны хэрэг бол албан ёсны процесс, төрийн байгууллагын өмнө бичгээр, баримтаар, хуулийн үндэслэлтэй яригддаг асуудал.
Таны ирээдүйг лайк, шэйр, үзэлтээр шийдэхгүй.
⚖️ ДЭЧОН хуулийн фирм нь
БНСУ-ын Цагаачлалын албанд албан ёсоор бүртгэлтэй, гадаадын иргэдийн хэрэг маргаанд хууль ёсны дагуу оролцох эрх бүхий хуулийн фирм юм.
- Цагаачлал, визийн асуудал
- Эрүүгийн хэрэг
- Хөдөлмөр, цалин, 퇴직금
- Гэр бүл, гэрлэлт, цуцлалт
- Албадан гаргах, 출국금지 зэрэг бүх төрлийн хэрэг маргаанд иргэдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалж оролцоно.
📌 Хууль зүйн асуудал бол мэдээллийн контент биш.
📌 Таны эрх ашгийг хамгаалах хүн бол инфлюенсер биш — өмгөөлөгч.
Эрсдэлтэй үед эрсдэлгүй замыг сонгоорой.
Мэргэжлийн байгууллагад ханд.
ДЭЧОН хуулийн фирм – таны эрхийг хуульд тулгуурлан хамгаална.
📞 Уулзалт товлох / зөвлөгөө авах🇲🇳: 010-7711-4028 / 010-7711-8442
#БНСУ #ХуульЗүй #Өмгөөлөгч #виза #хөдөлмөрийнмаргаан #албадангаргалт #дэчон #дэчонхуулийнфирм #гадаадиргэн #эрүүгийнхэрэг #Өмгөөлөгч #СолонгосХууль #Хууль #хуульзүйнзөвлөгөө #солонгосдахьмонголчууд #12대중과실교통사고 #сайндураарбуцах #солонгосынгоосайхнымэсзасал #солонгосдахьохидбүсгүйчүүд #солонгосдахьхуулийнфирм #солонгосдахьхуулийнфирм #ХуульЗүй #Өмгөөлөгч

17/09/2026

⚖️ ДЭЧОН хуулийн фирмийн Монгол ажилтны 1 өдөр🇲🇳

ГАДААДЫН ИРГЭДИЙН ХЭРЭГТ ТУРШЛАГАТАЙ ДЭЧОН ХУУЛИЙН ФИРМ
БНСУ-д амьдарч, ажиллаж буй гадаадын иргэдийн хувьд хууль эрх зүйн асуудал тулгарах үед хэлний бэрхшээл, хууль тогтоомжийн ялгаа, үйл явцын талаар хангалттай мэдээлэлгүй байх зэрэг олон хүндрэл тулгардаг.
Ийм үед асуудлыг эхнээс нь зөв үнэлж, тухайн нөхцөл байдалд тохирсон хууль зүйн арга хэмжээ авах нь маш чухал.
🔹 20 гаруй өмгөөлөгчтэй
🔹 Олон улсын ажилтнуудтай
🔹 Сөүл, Сувон, Ансан, Соннам хотод 4 салбартай
🔹 Гадаадын иргэдтэй холбоотой хэрэгт арвин туршлагатай
📌 ЦАГДААГИЙН ШАТНААС ШҮҮХ ХҮРТЭЛ
ДЭЧОН Хуулийн Фирм нь цагдаагийн байгууллагад гомдол, өргөдөл гаргахаас эхлээд мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шат, шүүхийн ажиллагаа, эцсийн шийдвэр хүртэл хууль зүйн цогц зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг.
Үүнд:
🔸 Цагдаад гомдол, өргөдөл гаргах
🔸 Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөл үзүүлэх
🔸 Прокурорын шатанд хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл
🔸 Шүүхийн шатанд өмгөөлөгчөөр оролцох
🔸 Баривчлах, цагдан хорихтой холбоотой асуудал
🔸 Хохирол, нөхөн төлбөр, эвлэрэл тохиролцоотой холбоотой асуудал
🔸 Эрүүгийн хэрэг, торгууль болон бусад хууль зүйн асуудал
🔸 Виз, оршин суух эрхтэй холбоотой асуудал
🔸 Гадаадын иргэдийн хөдөлмөр, цалин хөлс, хөдөлмөрийн маргаан
🔸 Иргэний хэрэг болон бусад хууль зүйн асуудал
⚠️ Хууль зүйн асуудал үүссэн үед хэт оройтож зөвлөгөө авах нь таны эрх, цаашдын амьдралд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Тиймээс асуудал гарсны дараа зөвхөн бусдын туршлагад найдах эсвэл өөрөө шийдэхээсээ өмнө мэргэжлийн хуульчтай зөвлөлдөөрэй.
🇰🇷 БНСУ-д хууль зүйн асуудал тулгарсан бол ДЭЧОН Хуулийн Фирмтэй холбогдоорой.
ДЭЧОН ХУУЛИЙН ФИРМ
Гадаадын иргэдийн эрхийг хамгаалах, хууль зүйн асуудлыг шийдвэрлэхэд тань хамт байна. ⚖️
📞 Уулзалт товлох / зөвлөгөө авах🇲🇳: 010-7711-4028 / 010-7711-8442
⚠️ Таны эрх – хамгаалагдах ёстой.
Бид таны талд байна.
#БНСУ #ХуульЗүй #Өмгөөлөгч #виза #хөдөлмөрийнмаргаан #албадангаргалт #дэчон #дэчонхуулийнфирм #гадаадиргэн #эрүүгийнхэрэг #Өмгөөлөгч #СолонгосХууль #Хууль #хуульзүйнзөвлөгөө #солонгосдахьмонголчууд #12대중과실교통사고 #сайндураарбуцах #солонгосынгоосайхнымэсзасал #солонгосдахьохидбүсгүйчүүд #солонгосдахьхуулийнфирм #солонгосдахьхуулийнфирм #ХуульЗүй #Өмгөөлөгч

Call now to connect with business.

⚖️ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА ЗӨВХӨН ГЭР БҮЛИЙН МАРГААНД ХАМААРДАГГҮЙБНСУ-д эрүүгийн хэрэгт ч хохирогч болон холбогдог...
17/09/2026

⚖️ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА ЗӨВХӨН ГЭР БҮЛИЙН МАРГААНД ХАМААРДАГГҮЙ
БНСУ-д эрүүгийн хэрэгт ч хохирогч болон холбогдогч талуудын хооронд эвлэрэх, хохирлыг барагдуулах зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой.
🇲🇳 Монгол болон БНСУ-ын эрх зүйн тогтолцоонд ижил төстэй тал байдаг ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, процессын журам нь ялгаатай.
Тиймээс БНСУ-д эрүүгийн хэрэгт холбогдсон, хохирогч болсон эсвэл цагдаа, прокурор, шүүхийн ажиллагаанд оролцох шаардлагатай болсон бол өөрийн мэддэг ойлголтод тулгуурлан яаран үйлдэл хийхээс болгоомжлоорой.
📌 Буруу ойлголттойгоор гаргасан нэг мэдүүлэг, нэг гарын үсэг, нэг процессын үйлдэл нь таны хэрэгт нөлөөлөх боломжтой.
Хэрэв та БНСУ-д ямар нэгэн хууль зүйн асуудалд орсон бол
ямар нэгэн алхам хийхээсээ өмнө мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө авч, өөрийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг тодорхойлох нь чухал.
🇲🇳 ДЭЧОН хуулийн фирм
Монгол үйлчлүүлэгчдэд зориулсан Монгол хэлний үйлчилгээ болон эрүү, иргэн, хөдөлмөр, гэр бүл, виз/цагаачлал зэрэг олон төрлийн хууль зүйн асуудлаар мэргэжлийн хуульчдын багийн зөвлөгөө, туслалцааг хүргэж байна.
⚠️ Хууль зүйн асуудалд орсны дараа биш, үйлдэл хийхээсээ өмнө зөвлөгөө аваарай.
ДЭЧОН хуулийн фирм — Таны нөхцөл байдлыг ойлгож, Солонгосын хууль тогтоомжийн хүрээнд зөв шийдэл олоход тань тусална.
📞 Уулзалт товлох / зөвлөгөө авах: 010-7711-4028
#БНСУ #ХуульЗүй #Өмгөөлөгч #виза #хөдөлмөрийнмаргаан #албадангаргалт #дэчон #Цалин #дэчонхуулийнфирм #гадаадиргэн #эрүүгийнхэрэг #Өмгөөлөгч #СолонгосХууль #퇴직금 #Хуульч #хуульзүйнзөвлөгөө #солонгосдахьмонголчууд #12대중과실교통사고

17/09/2026

9/22(мяг)-нд АНСАН салбарт манай Захирал өмгөөлөгчийн зөвлөгөөний цаг гарсан шүү.
Цаггүй гээд хойшлуулсан хүмүүс холбогдоорой^^

🇰🇷 🇰🇷 БНСУ-ын иргэнтэй гэрлээгүй боловч дундаас төрсөн насанд хүрээгүй хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа, визийн асуудалта...
17/09/2026

🇰🇷 🇰🇷 БНСУ-ын иргэнтэй гэрлээгүй боловч дундаас төрсөн насанд хүрээгүй хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа, визийн асуудалтай гадаадын иргэд анхаарна уу!
🇲🇳 F-1-4 визийн талаар
БНСУ-ын Хууль зүйн яамнаас БНСУ-ын иргэншилтэй, гэрлэлтээс гадуур төрсөн насанд хүрээгүй хүүхдээ бодитоор өсгөн хүмүүжүүлж буй гадаадын иргэний БНСУ-д тогтвортой оршин суух болон хүүхдээ асран хамгаалах боломжийг дэмжих зорилгоор F-1-4 визийн тогтолцоог сайжруулсан.
Хэн F-1-4 виз авах боломжтой вэ?
▪️ БНСУ-ын иргэншилтэй насанд хүрээгүй хүүхдээ бодитоор өсгөн хүмүүжүүлж буй гадаадын эцэг, эх
▪️ Хүүхэд нь хүлээн зөвшөөрөх зэрэг журмаар БНСУ-ын иргэншилтэй болсон байх
▪️ F-6 зэрэг өөр төрлийн оршин суух эрхээр оршин суухад хүндрэлтэй байх шаардлагатай.
📌 1 удаагийн оршин суух хугацааг дээд тал нь 2 жил хүртэл олгох/сунгах боломжтой бөгөөд үндсэндээ хүүхдийг насанд хүрэх хүртэл сунгах боломжтой.
💼 F-1-4 визтэй бол ажиллах боломжтой юу?
Болно. Гэхдээ шууд ажиллах боломжгүй.
Ажил эхлэхээс өмнө заавал 체류자격외활동허가 (оршин суух эрхээс гадуурх үйл ажиллагааны зөвшөөрөл) авах шаардлагатай.
Мөн F-1-4 визийн хувьд өмнөх ердийн F-1 визтэй харьцуулахад ажиллах боломжтой салбарын хүрээ илүү өргөн болсон.
2026 оны 1-р сараас эхлэн ажиллах зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргах эрхийг харьяа Цагаачлал, гадаадын иргэний албанд шилжүүлснээр өмнө нь 1–3 сар орчим үргэлжилдэг байсан шийдвэрлэх хугацаа ерөнхийдөө 1 долоо хоногийн дотор болохоор богиноссон байна.
⚠️ Гэхдээ бүх нөхцөл байдал ижил биш бөгөөд шаардлагатай материал, виз олгох эсэх болон ажиллах зөвшөөрлийн нөхцөл нь тухайн хүний нөхцөл байдлаас шалтгаалан өөр байж болно.
📞 Таны нөхцөлд F-1-4 виз авах боломжтой эсэх, шаардлагатай материал болон ажиллах зөвшөөрлийн талаар нарийн мэдээллийг Цагаачлалын албанд бүртгэлтэй ДЭЧОН хуулийн фирмээс аваарай.
⚖️ 법무법인 대청 | ДЭЧОН хуулийн фирм
📞 Уулзалт товлох / зөвлөгөө авах: 010-7711-4028
#БНСУ #ХуульЗүй #Өмгөөлөгч #виза #хөдөлмөрийнмаргаан #албадангаргалт #дэчон #Цалин #дэчонхуулийнфирм #гадаадиргэн #эрүүгийнхэрэг #Өмгөөлөгч #СолонгосХууль #퇴직금 #Хуульч #хуульзүйнзөвлөгөө #солонгосдахьмонголчууд #12대중과실교통사고

Address

Ansan

Alerts

Be the first to know and let us send you an email when ДЭЧОН хуулийн фирмㅣ법무법인 대청 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ДЭЧОН хуулийн фирмㅣ법무법인 대청:

Shortcuts

Share

Category