15/07/2025
⭐️Хуулийн этгээд буюу эрх бүхий гол субьект гэж юу вэ ?
✅法人буюу хуулийн этгээд гэдэг нь хүнээс бусад компани гэх мэт хуулийн хүрээнд эрх,үүрэг хүлээх гол субектыг нэрлэнэ.
Ашгийн болон ашгийн бус гэж ангилагдах ба
Ашгийн гэдэг нь тухайн эрхэлж буй үйл ажиллагаагаараа олсон ашиг орлогоо нийт бүрдүүлж буй хүмүүстээ хувиарлах зорилгоор байгуулагдсан газар гэсэн үг.
Үүнд :
Хувьцаат компани ,хувьцаат бус компани зэрэг орно.株式会社、合名会社、合資会社、合同会社
Ашгийн бус хуулийн этгээд гэдэгт
1.Боловсрол Шу зэрэг нийтийн төлөө ажиллах байгууллагууд орох ба хууль сахиулах захиргааны байгууллагаас албан ёсны нийтийн эрх ашиг бүхий байгууллага гэсэн зөвшөөрөл авсан байна .
✅Нийтийн эрх ашгийн байгууллагаас гадна энгийн бүлэг хоорондын хуулийн этгээд ,энгийн өмч хөрөнгийн нэгдэл бүхий хуулийн этгээд гэж байна.
Үүнийг 社団гэж нэрлэх ба хэсэг хүмүүсийн нэгдэлд хуулийн этгээдийн зөвшөөрөл олгосон гэсэн үг .Компанитай адил ажилтан эсвэл гишүүн гэсэн ойлголт байхгүй .Нийтээрээ хүлээн зөвшөөрсөн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулнаа гэсэн үг .
✅Энгийн хөрөнгө өмч захирах зорилгоор байгуулагдсан хуулийн этгээд гэдэг нь хөрөнгө өмчийг захиран зарцуулах зорилгоор байгуулагдсан хуулийн этгээд гэж авч үзэх нэгдлийг хэлэх ба тухайн байгуулагчын гаргах шийдвэр дээр үндэслэн хөрөнгийг захиран зарцуулах боломжтой .
Энгийн хуулийн этгээд болох компаниуд байгуулахдаа компанийхаа үйл ажиллагаа ,дүрэм журам зэрэг нарийн дүрмийг урьдчилан бэлтгэх шаардлагатай ба компаний тухай хуулийн дагуу байх ёстой заалтуудыг бүрэн хангасан дүрмийг нотариатаар баталгаажуулан улсын бүртгэлд өгнө.Түүнчлэн ерөнхий захирал ,дэд захирал гэх мэт гишүүдийн томилгоо,хөрөнгө ,хэзээнээс эхлэн үйл ажиллагаагаа эхлэх гээд нарийн тодорхойлсон хурлыг зохион байгуулж тус бүр цаасан хэлбэрээр тамга тэмдгээр баталгаажсан байх ёстой .
✅Эрх бүрдээгүй бүлэг гэж юу вэ
Сургуулийн холбоо клуб гэх мэт нийтийн болон ашиг олох зорилгоор байгуулагдаагүй бусад холбоог хэлнэ .Энэхүү холбоо бүлгийн хөрөнгийг нийт бүрдүүлж буй хүмүүс буюу тус бүр хүртэх хувь бүхий хүмүүс захиран зарцуулна .Тухайн хүмүүс тус бүр өөрсдийн эрх,хувь хүртсэн байна гэсэн үг.Хэрэв тухайн хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх бол бүлгийн нэрээр бүртгүүлэх боломжгүй ба төлөөлөн нэг хүний нэрээр бүртгүүлж болно.
Япон улсын хувьд хувийн бизнес эрхлэгчидээ маш сайн дэмждэг ба та өөрийн амьдарч буй хаяг дээрээ ч компани байгуулж болох ба хөрөнгийн хэмжээ хэд ч байж болно заавал гэж тодорхойлсон хөрөнгийн хэмжээ гэж байхгүй ба 株式会社 10ман 20,30ман гээд гаргах хөрөнгөө хэд ч гэж тодорхойлж бүртгүүлж болно.Бүртгэл хийлгэснээс 7-14хоногийн дотор бүртгэл бүрэн дуусна.Материалаа мэргэжлийн хүмүүсээр хянуулж бүрдүүлэх хэрэгтэй .
Хувьцаат болон бусад компани байгуулахтай холбоотой асуудлаар зөвлөлдөх боломжтой .