MonTax & Visa Service

Call Directions Contact the practice

MonTax & Visa Service Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MonTax & Visa Service, Immigration Lawyer, 20 EGHAM Road, Perth.

📣Татварын тайлангаа мэдүүлэхээсээ өмнө Medicare Entitlement Statement-г хэрхэн авах вэ?➡️➡️➡️📌Оюутан болон түүний гэр бү...
24/07/2024

📣Татварын тайлангаа мэдүүлэхээсээ өмнө Medicare Entitlement Statement-г хэрхэн авах вэ?➡️➡️➡️

📌Оюутан болон түүний гэр бүл (500), Спонсор виза (482), 485 визатай Medicare card хэрэглэдэггүй хувиараа эрүүл мэндийн даатгал төлдөг татвар төлөгч бүр Мedicare levy 2% -ийн татвараас чөлөөлөгдөх эрхтэй байдаг.

📌Энэхүү 2% ийн шимтгэл нь татвар ногдох орлогоос буюу нийт орлогоос нийт зардалаа хассаны дараах дүнгээс тооцогддог.

📌Доорхи линкээр орж маягтаа хэвлэнэ.

https://www.humanservices.gov.au/individuals/forms/ms015

📌Дөрвөн хуудас маягт байгаа.(Бөглөсөн загвар маягт оруулсан)

📌Паспортоо нотариатаар батлуулна. (JP)

📌Бөглөсөн маягт, нотариатаар баталгаажуулсан пасспорт хуулбар, визаныхаа хуулбарыг PDF болгоод [email protected] хаягруу явуулна.

📌И-мэйл хүлээн авсан гэсэн автомат хариу ирэх ба та 4-6 долоо хоногийн гэрийн хаягаар нь Medicare Entitlement Statement ирэх бөгөөд Medicare levy 2%-ийн шимтгэлээc чөлөөлөгдөx боломжтой болно.
📌Хэрэв та энэ формыг бөглөж явуулсан бол таны татварыг бодохдоо Medicare levy 2%-ийн шимтгэлийг хасаж бодолт хийж өгнө.

ХӨГШИРСӨН ХОЙНОО ХАРАМСДАГ 20 ЗҮЙЛ:1. Залуу халуун дээрээ боломж гарсан үед нь аялж байгаагүйдээ2. Гадаад хэл сураагүйдэ...
18/07/2024

ХӨГШИРСӨН ХОЙНОО ХАРАМСДАГ 20 ЗҮЙЛ:

1. Залуу халуун дээрээ боломж гарсан үед нь аялж байгаагүйдээ
2. Гадаад хэл сураагүйдээ
3. Муу ханийн хажууд хэт удсандаа, эсвэл муу харилцааг эртхэн зогсоож чадаагүйдээ
4. Өөрийн хүссэнээрээ амьдрахгүй, бусдын эрхээр, бусдад тохируулж амьдарч байсандаа
5. Хүмүүс өөрийн тань талаар юу гэх бол гэж хэт анхаарч ач холбогдол өгч байсандаа
6. Амьдрал хайр сэтгэлд эрсдэлтэй алхмыг зоригтой хийж шийдэмгий байгаагүйдээ
7. Болоогүй юмны төлөө хэт их санаа зовдог байсандаа
8. Бусдыг ойлгож, энэрч, илүү их сэтгэл гаргаж чадаагүйдээ
9. Аав ээжтэйгээ амьд сэрүүнд нь ойр дотно байж, үгийг нь сонсож, ойлголцож, халамжилж хайрлаж байгаагүйдээ
10. Өөрт чухал нандин хүмүүсээ анзааралгүй, анхааралгүй, ачлалгүй алдаж явуулсандаа
11. Хүүхдүүдтэйгээ багад нь хамт их тоглоогүйдээ
12. Дургүй, үзэн яддаг ажил хийж амьдралаа үрсэндээ
13. Өөрийнхөө гоё сайхнаа, үнэ цэнээ мэдэрч талархаж үнэлж байгаагүй дээ
14. Өөрийгөө хайрлаж, арчилж, хоол, нойр дасгал хөдөлгөөнийг чухалчилдаггүй байсандаа
15. Талархаж мэддэггүй байсандаа
16. Уучлаарай гэж хэлж чаддаггүй, бас хүнийг уучилж чаддаггүй байсандаа
17. Эхлүүлсэн зүйлээ дуусгаж чадаагүйдээ
18. Юунд ч өөрийгөө сорьж байгаагүйдээ
19. Өөрийгөө илэрхийлж, өөрийнхөө төлөө зогсож чадаагүйдээ
20. Өөрийн зөн совингоо дагаж, өөртөө үнэнч, үнэн амьдраагүйдээ.....copy

ХҮН БҮХЭН ХАРАМСАХ ЗҮЙЛГҮЙ, ХАЙР ДҮҮРЭН АМЬДРААСАЙ!

🇦🇺📣Компанийн татварын тайлангын төрлүүд, тайлан гаргах хугацаа:📌Company Tax ReturnТухайн Санхүүгийн жилд  Компани байгуу...
16/07/2024

🇦🇺📣Компанийн татварын тайлангын төрлүүд, тайлан гаргах хугацаа:

📌Company Tax Return

Тухайн Санхүүгийн жилд Компани байгуулсан бол үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран Аж ахуйн нэгжийн Орлогын албан татварын тайлан гаргана. ( жилд 1 удаа)
Татварын хувь хэмжээ : 25%

📌Business Activity Stataments буюу BAS

Хэрэв компани GST төлөгч бол “BAS” тайлан гаргана (улирлаар, жилээр)
Татварын хувь хэмжээ : 10%

📌Taxable payments annual report

Хэрэв барилгын бүх төрлийн салбарт, цэвэрлэгээний бизнес, хүргэлтийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж компанийн ажилтан болон туслан гүйцэтгэгчдээ ABN р цалин болон төлбөр төлдөг бол энэ тайланг гаргах үүрэгтэй. ( жил бүрийн 8/28 ны дотор)

Тайланд дараах мэдээллийг заавал оруулах шаардлагатай. Туслан гүйцэтгэгчийн ( subcontractor):
✅Овог нэр, гэрийн хаяг
✅ABN , нийт олгосон дүн ( Хэрэв НӨАТ байгаа бол дүнд оруулна)

📌PAYG instalments

Хэрэв компанийн ажилтануудаа TFN р цалинжуулдаг бол Цалин хөлс болон түүнтэй адилтнах орлогоос суутгасан татварын тайлан буюу PAYG тайланг гаргана. (жилээр)

Та татварын хуулийн дагуу дээрх 4 тайланг тайлангын хугацаанд гаргаж мэдүүлээгүй тохиолдолд тайлан тус бүр дээр торгууль тооцогддог.

16/07/2024

📣🇦🇺Компанийн татварын тайлангын төрөл болон компани хэрхэн байгуулах талаар эндээс сонсоорой🇦🇺📣✅

📢 2023-2024 оны санхүүгийн жил өндөрлөж, татварын тайлангаа мэдүүлэх хугацаа эхэлсэнтэй холбогдуулан Австралийн 🇦🇺 орлог...
15/07/2024

📢 2023-2024 оны санхүүгийн жил өндөрлөж, татварын тайлангаа мэдүүлэх хугацаа эхэлсэнтэй холбогдуулан Австралийн 🇦🇺 орлогын албан татварын төрлүүд ба хувь хэмжээний талаар товчхон мэдээлэл өгье.

Доорх мэдээлэл нь ерөнхий мэдээлэл бөгөөд цаашид төлөх татварынхаа талаар баримжаатай болоход тань тусална гэж найдаж байна. 📊💼

Австралид Татварын зорилгоор оршин суугчийн татварын хувь хэмжээ (2023-2024):

Жич: Та Австралид ажиллах эрхтэй бөгөөд өөрийгөө Австралид Татварын зорилгоор оршин суугч гэдгээ зөв бөглөж илгээсэн тохиолдолд бүгд энэ ангилалд багтана.

1. Орлого $0 – $18,200: Татвар төлөхгүй (0%)
2. $18,201 – $45,000: $18,200-аас давсан орлогын 19%
3. $45,001 – $120,000: $5,092 + $45,000-аас давсан орлогын 32.5%
4. $120,001 – $180,000: $29,467 + $120,000-аас давсан орлогын 37%
5. $180,001 ба түүнээс дээш: $51,667 + $180,000-аас давсан орлогын 45%

Гадаадын оршин суугчийн татварын хувь хэмжээ:

1. $0 – $120,000: 32.5%
2. $120,001 – $180,000: 37%
3. $180,001 ба түүнээс дээш: 45%

Эдгээрээс гадна Working Holiday Maker, 18 нас хүрээгүй хөдөлмөр эрхлэгчийн татварын хувь хэмжээ ялгаатай байдгийг та доорх зургаас харж болно.

Анхаарах зүйл ‼️

🌟 Working Holiday Visa
Австралид Working Holiday 417, 462 визтэй ажиллаж, орлого олсон бол $45,000 хүртэлх орлогод татвар ногдох орлогоос 15% татвар тооцно.

Tax-free threshold буюу татвараас чөлөөлөгдөх $18,200-ын орлогын босго Working Holiday визтэй хүмүүст үйлчлэхгүй.
Мөн Australian resident for tax purposes буюу Австралид татварын зорилгоор оршин суугч гэж үзэхгүй.

🌟 408 Pandemic event visa
Энэхүү визийг 2020 оны 4-р сард түр оршин суугчид болон оюутнуудад COVID-19-ийн үеийн хилийн хоригтой холбоотой олгож эхэлсэн ба одоогоор Австралийн хил бүрэн нээсэн тул цаашид энэ визний шаардлаггүй болсон гэж үзээд Австралийн засгийн газар 408 Pandemic event visa-г 2024 оны 2-р сараас бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн.

408 Pandemic event visa-ний Татварын хувь орлогын дүнгээс үл хамааран тогтмол 15% байна.

Tax-free threshold буюу татвараас чөлөөлөгдөх $18,200-ын орлогын босго үйлчлэхгүй. Мөн Australian resident for tax purposes буюу Австралид татварын зорилгоор оршин суугч гэж үзэхгүй.

🇲🇳БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ🇲🇳Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээ...
11/07/2024

🇲🇳БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ🇲🇳

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

🌐 Бизнесийн яриа хэлэлцээр эсвэл хувийн ажил хэрэгтээ мэргэжлийн орчуулагч, хэлмэрч ашиглахын ач холбогдол🌐🌐 The Power o...
10/07/2024

🌐 Бизнесийн яриа хэлэлцээр эсвэл хувийн ажил хэрэгтээ мэргэжлийн орчуулагч, хэлмэрч ашиглахын ач холбогдол🌐

🌐 The Power of Professional Translation and Interpretation in Business and Personal Affairs 🌐

English below ⬇️

Дэлхий ертөнц даяарчлагдахын хэрээр мэргэжлийн орчуулагчийн ажлын ач холбогдол улам өсч байна. Бизнесээ тэлж олон улсын түвшинд гарах, хувийн асуудлаа зохицуулахад мэргэжлийн орчуулагчтай хамтран ажиллах нь яагаад чухал вэ гэдэгт дараах байдлаар хариулж болно:

🔍 Нягт нямбай, үнэн зөв орчуулга: Мэргэжлийн орчуулгын үйлчилгээ аваагүйгээсээ болоод харилцаж буй хүнтэйгээ дутуу дулимаг ойлголцсон тохиолдолд гарах үр дагавар нь хэд дахин зардалтай байдаг. Тэгвэл мэргэжлийн орчуулагчтай хамтран ажилласнаар өөрийгөө яв цав илэрхийлж, харилцагчтайгаа 100% ойлголцож чадна.

🌏 Соёлын мэдрэмж: Мэргэжлийн орчуулагч нь соёл хоорондын ялгаа, соёлын өвөрмөц онцлогын талаар нарийн мэдлэгтэй байх тул энэхүү ялгаанаас болж гарах үл ойлцголцлыг арилгаж өгдөг.

⏱️ Цаг хэмнэнэ: Та ажлаа мэргэжлийн орчуулагчид даатгаснаар харилцааны асуудалдаа санаа зоволгүй, үндсэн ажилдаа илүү их цаг зарцуулах боломжтой болно.

💼 Мэргэжлийн ур чадвар: Орчуулгын материал өндөр чанартай байх тусам харилцагч тань таны бизнесийн ёс зүйг өндрөөр үнэлж, хүндэтгэн харилцана.

👥 Хувийн ажил хэрэг: Хуулийн холбогдолтой баримт бичиг боловсруулах, эрүүл мэндийн үзлэгт орох зэрэг хувийн ажлаа амжуулахдаа мэргэжлийн орчуулагчтай хамтран ажилласнаар хэлний бэрхшээлээс болж гарах асуудал үгүй болж, ажлаа сэтгэл амар бүтээж болно.

Иймээс мэргэжлийн орчуулагчаас үйлчилгээ авч нарийн, тодорхой, соёлын мэдрэмжтэй харилцаа тогтоох нь таны өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт юм. Амины болоод ажлын харилцаандаа хөрөнгө оруулаарай! 🌟

*****

In our increasingly globalised world, clear and accurate communication is more crucial than ever. Whether you're expanding your business internationally or handling personal matters, here are some reasons why hiring a professional translator or interpreter can make all the difference:

🔍 Precision and Accuracy: Professional translators and interpreters ensure that your message is conveyed accurately, avoiding misunderstandings that could lead to costly mistakes.

🌏 Cultural Sensitivity: They understand the nuances of different cultures, helping you navigate complex cultural landscapes and foster better relationships.

⏱️ Time-saving: By relying on professionals, you can save time and focus on your core tasks, knowing that your communication needs are in expert hands.

💼 Professionalism: High-quality translation and interpretation reflect well on your business and show your commitment to clear and respectful communication.

👥 Personal Matters: For personal errands, such as legal documents or medical appointments, professional translators and interpreters ensure that nothing gets lost in translation, providing peace of mind.

Invest in professional translation and interpretation services and experience the benefits of clear, accurate, and culturally sensitive communication. Your business and personal life deserve nothing less! 🌟

✍️✍️✍️ТАТВАРААС ХАСАГДАХ ЗАРДАЛ ГЭЖ ЮУ ВЭ? 2023-2024 оны санхүүгийн жил дуусгавар болж татварын тайлангаа мэдүүлэх хугац...
08/07/2024

✍️✍️✍️ТАТВАРААС ХАСАГДАХ ЗАРДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

2023-2024 оны санхүүгийн жил дуусгавар болж татварын тайлангаа мэдүүлэх хугацаа эхэлсэнтэй холбоотой манай үйлчлүүлэгчдийн биднээс асууж байгаа хамгийн түгээмэл асуулт бол:

❓❓❓“АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙХАД ГАРСАН ЯМАР ЗАРДЛУУДЫГ ХАСУУЛЖ БОДУУЛАХ ВЭ?”

Барилгын ажил, цэвэрлэгээ, гэрээсээ ажилласан гээд ямар ч ажил эрхлэхэд хувь хүн, бизнесээс тодорхой хэмжээний зардал заавал гардаг. Жишээлбэл:
✅ Нэг барилгын сайтаас нөгөө барилгын сайт руу зорчихдоо өөрийнхөө машинаар явж байгаа тохиолдолд тухайн машинд хийсэн түлш, засвар үйлчилгээ гэх мэт зардал
✅ Ажлын хувцас худалдаж авсан, цэвэрлүүлсэн зардал
✅ Ажилдаа ашиглах багаж хэрэгслээ худалдаж авсан, түүнийгээ засварт оруулсан
✅ Эсвэл ажилдаа ашиглах багаж хэрэгслээ түрээсэлж авсан
✅ Гэрээсээ ажилласан хүн гэртээ ажлын өрөөгөө тохижуулахад гарсан зардал, интернет цахилгааны зардал зэрэг зардлууд гардаг.

Тэгвэл гарсан эдгээр зардлуудын тодорхой хувийг нийт олсон орлогоос хассан дүн нь таны татвар ногдох орлого буюу TAXABLE INCOME болох юм. Та хасагдах зардлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл EXPENSES гэж коммент үлдээгээрэй.

03/07/2024

Манайх инстаграм аккаунттай боллоо. IG Account -ыг дагаж хэрэгтэй мэдээллүүдээ аваарай

📣📣📣 Австрали Улсын Визний хураамж нэмэгдлээ. 2024 оны 7 сарын 1-ний өдрөөс дараах өөрчлөлтүүд хэрэгжиж эхлэхээр боллоо.☑...
01/07/2024

📣📣📣 Австрали Улсын Визний хураамж нэмэгдлээ.
2024 оны 7 сарын 1-ний өдрөөс дараах өөрчлөлтүүд хэрэгжиж эхлэхээр боллоо.

☑️ Австрали улсын Аялалын (Subclass 600) болон Төгсөгчийн (Subclass 485) визтэй бол хилийн дотроос оюутны виз мэдүүлэх боломжгүй болсон байгаа.

☑️ Оюутны визний хураамж (Subclass 500) дараах байдлаар өөрчлөгдсөн байна.
- Үндсэн виз мэдүүлэгч: AUD$710.00-аас $1,600.00
- 18-с дээш насны дагалдан виз мэдүүлэгч : $530.00-аас $1,190.00
- 18-с доош насны дагалдан виз мэдүүлэгч: $175.00-аас $390.00 болж тус тус нэмэгдсэн байна.
☑️ Төгсөгчийн (Subclass 485) визний хураамжийн өөрчлөлт
- Үндсэн виз мэдүүлэгч: AUD$1,895-аас $1,945
- 18-с дээш насны дагалдан виз мэдүүлэгч : $950-аас $975
- 18-с доош насны дагалдан виз мэдүүлэгч: $475-аас $490 болж тус тус нэмэгдсэн.

☑️ Спонсор визний хураамжийн өөрчлөлтүүд

Спонсор виз (Subclass 482 - Medium)
- Үндсэн виз мэдүүлэгч: AUD$3,035-аас $3,115.00
- 18-с дээш насны дагалдан виз мэдүүлэгч : $3,035-аас $3,115.00
- 18-с доош насны дагалдан виз мэдүүлэгч: $760-аас $780.00 болж нэмэгдсэн.

Спонсор виз (Subclass 482 - Short)
- Үндсэн виз мэдүүлэгч: AUD$1,455-аас $1,495
- 18-с дээш насны дагалдан виз мэдүүлэгч : $1,455-аас $1,495
- 18-с доош насны дагалдан виз мэдүүлэгч: $365-аас $375 болж нэмэгдсэн.

☑️ Employer Nomination Scheme (Subclass 186)

- Үндсэн виз мэдүүлэгч: AUD$4,640-аас $4,770
- 18-с дээш насны дагалдан виз мэдүүлэгч : $2,320-аас $2,385
- 18-с доош насны дагалдан виз мэдүүлэгч: $1,160-аас $1,190 болж тус тус нэмэгдсэн байна аа.

Мөн та хилийн дотроос буюу Австрали улсын визийг 2 буюу түүнээс дээш удаа мэдүүлж (сунгалт хийж) байгаа тохиолдолд дээрх төлбөр дээр AUD$700+ нэмэгдэх болно шүү.

Бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та манай доорх утасны дугаараар холбогдоорой 🤗

☎️: 0452114503

Address

20 EGHAM Road
Perth, WA
6100

Telephone

+61452114503

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MonTax & Visa Service posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to MonTax & Visa Service:

Shortcuts

Share