Монгол Улсын Үндсэн хуулийн цэц

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Lawyer & Law Firm, Khan Uul district, 11 th khoroo, Zaisan street, Constitutional Court building, Ulaanbaatar.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1-д "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага мөн" гэж хуульчилсан юм.

Хуулийн энэ заалтыг үндэслэн 1992 онд Монгол Улсын түүхэнд анх удаа Үндсэн хуулийн цэц хэмээн нэрлэгдэх Үндсэн хуулийн шүүхийг байгу

уллаа.

Үндсэн хуулийн цэц нь 9 гишүүнтэй. Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэн байна.

Хуулиар тогтоосон журмын дагуу Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх тус бүр 3 гишүүнийг санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилдог.

Шинээр буюу нөхөн томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөсөө эхлэн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.

Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг дарга зохицуулна. Цэцийн даргаар 9 гишүүний аль нэгийг гишүүдийн олонхийн саналаар, 3 жилийн хугацаагаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.

Цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн даргын тушаалаар томилон ажиллуулдаг.

Цэцийн төсөв, цалингийн сан, гишүүдийн цалингийн хэмжээг Цэцийн даргын санал болгосноор Улсын Их Хурал тогтоож батална.

Цэцийн гишүүн тусгай өмсгөлтэй, өмсгөлийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурал баталдаг. Өмсгөлийг Үндсэн хуулийн цэцийн хуралдааны үед өмсөнө. Бусад үед энгэрийн тэмдэг хэрэглэдэг. Үндсэн хуулийн цэц өөрийн онцлох тэмдэгтэй.

Address

Khan Uul District, 11 Th Khoroo, Zaisan Street, Constitutional Court Building
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Үндсэн хуулийн цэц posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share