Хуулийн анхан шатны үнэгүй зөвлөгөө

Хуулийн анхан шатны үнэгүй зөвлөгөө Хүнийг эмчлэгч нь эмч бол
Нийгмийг эмчлэгч нь хуульч юм

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна:1.торгох шийтгэл;2.нийтэд тустай ажил хийлгэх;3.баривчла...
09/11/2025

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд дараахь шийтгэл оногдуулна:
1.торгох шийтгэл;
2.нийтэд тустай ажил хийлгэх;
3.баривчлах шийтгэл;
4.эрх хасах шийтгэл.
Торгох, баривчлах шийтгэлийг үндсэн, нийтэд тустай ажил хийлгэх, эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэлийн хэлбэрээр оногдуулна.

1.Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг тор...
08/11/2025

1.Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ.
2.Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.
3.Торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.
4.Шүүх, эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно.
5.Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, нөхөн төлбөр, хохирлын тодорхой хувиар тооцсон хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулна.
6.Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасны дагуу торгох шийтгэлийг сонгож оногдуулахаар заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солино.

08/11/2025

1.Зөрчил үйлдсэн хүнийг долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар тусгай зориулалтын байранд саатуулахыг баривчлах шийтгэл гэнэ.
2.Баривчлах шийтгэлийг шүүгч оногдуулна.
3.Шүүх баривчлах шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй.
4.Баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болно.
5.Хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэр биелүүлэхийг хойшлуулж болно.
6.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно.
7.Цэргийн алба хаагчид оногдуулсан баривчлах шийтгэлийг цэргийн ангийн саатуулан хорих байранд эдлүүлнэ.
8.Хэд хэдэн зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийн нийт хугацаа гурван сараас хэтрэхгүй байна.

08/11/2025

Жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж, амьсгал дахь спиртийн агууламж 0,20%, цусан дахь спиртийн агууламж 0,5% промиль илэрвэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг.🤝👌👩‍✈️💁‍♂️

Жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь сп...
07/11/2025

Жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

06/11/2025

.... гэмт хэргийн хохирлын талаар

06/11/2025
06/11/2025

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох тухай зарим ойлголт: Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. Үүнд: 1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 2.Хулгайлах, 3.Залилах, 4.Мал хулгайлах, 5.Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүд байна. Шинжилгээ хийх аргачлал нь арван найман насанд хүрээгүй, насанд хүрэгчдийн, сэтгэцийн эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүний гэсэн төрөлтэй, анхдагч, нэмэлт, дахин шинжилгээний гэсэн хэлбэртэй байна. Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана. Шинжилгээ хийх аргачлалын асуумж, сорил, үр дүнг боловсруулах арга зүй, хэрэглэгдэх материал нь шинжээчийн хяналтад нууцлалтайгаар хадгалагдах бөгөөд 2 жил тутамд шинэчилнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ гэдэг нь худалдагч нь биет байдлын доголдолгүй, эр...
04/11/2025

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ гэдэг нь худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Иргэний гүйлгээнд чөлөөтэй хөрвөх боломжтой ямар ч хөрөнгө, гэрээний зүйл байж болох боловч уг зүйлийн талаар тухайлан тохиролцсон байх нь гэрээний гол нөхцөл юм.

Хууль хэрхэн бий болдог вэ?Хуулийн анхан шатны үнэгүй зөвлөгөө
04/11/2025

Хууль хэрхэн бий болдог вэ?Хуулийн анхан шатны үнэгүй зөвлөгөө

Address

Mongol Uls
Ulaanbaatar
13000

Alerts

Be the first to know and let us send you an email when Хуулийн анхан шатны үнэгүй зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share