10/02/2026
Дахин постлов! 🥳
👋 ГЭГЭЭН САЙН УУ?🤗 👋
Сүүлийн үед манай "Хуульч Ээж"-ийн пэйж рүү "Ямар гоё энергитэй юм бэ?" гэсэн мэссэж их ирэх болсон тул нэг мөр албан ёсоор, ЧАНГА ДУУТАЙ, НҮҮР ДҮҮРЭН МИШЭЭСЭН танилцуулгаа хийе! 😁😁😁😁😁
🤩🙋♀️Намайг Батдоржийн Уранзаяа гэдээг!
Мэргэжил: Хуульч, Өмгөөлөгч
Мэргэшил: Багш, Маркетингийн менежер кккк
Өгөгдөл: Багшлах, ойлгуулах дуртай! Багаасаа л хэн нэгэнд мэдлэгээ хуваалцаж, олон ЯАГААДЫНХАА хариуг олох гэж номын сангийн буг болтлоо сууж байсан болохоор шинэ мэдлэг сураад, түүнийгээ бусдад хялбаршуулж хүргэх нь миний хобби! ✨💖
"Хуульч Ээж" хаяг яаж үүссэн бэ?
Эхэндээ бол хаалттай группт зөвлөгөө өгдөг байсан ч өдөр бүр өхөөрдөм бяцхан Чүүникээсээ "Ээж бол хүүхдийн хамгийн том НӨЛӨӨЛӨГЧ" гэдгийг ойлгосон!
Бидний өнөөдрийн үйлдэл, мэдлэг маргаашийн ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ, ЭРХ ҮҮРГИЙН МЭДЛЭГТЭЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН-ийг бэлдэж байгаа юм! 🤯
Өнгөрсөн онд Азийн 13 дахь Про боно чуулган-д илтгэл тавьж, өөрийн хийсэн үйлсийн талаар танилцуулсныхаа дараа нээлттэйгээр, олон нийтэд зориулсан видео контент хийх зориг шулуудлаа! 🚀
Тиймээс л ээжүүдэд зориулсан:
🤗Хөнгөн, хөөрхөн, хэрэглээний хууль зүйн анхан шатны мэдлэг олгох,
🤗Шаардлагатай үед хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх Lawyer Mommy/ Хуульч-Ээж пэйжийг нээлттэй, ил тод болгох зоригт минь найзууд та бүхэн хүч өгөөрэй! 🚀🔥
ӨНГӨРСӨН 10 ЖИЛИЙН ТУРШИД МИНИЙ (Про Боно) ҮЙЛЧИЛГЭЭ:
🤗500+ цаг хууль зүйн зөвлөгөө өгч,
🤗10+ хэрэгт өмгөөлөгчөөр үнэ төлбөргүйгээр оролцсон!🎯
🤗800+ цагийг Дэлхийн банкид зориулан Монгол Улсын эрх зүйн байдал, бизнесийн орчин, жендер ба эмэгтэйчүүдийн эрх, ажлын байрны дарамт, усны эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвүүдээр англи хэл дээр судалгаа, шинжилгээ, мониторинг хийсэн.
🤗20+ удаагийн сургалтыг Хүүхэд асрах төвүүдэд эрх зүйн мэдлэг олгох зорилгоор хийсэн
Бидний Хамгийн Том Зорилго: АНХАН ШАТНЫ ХУУЛЬ ЗҮЙН МЭДЛЭГТЭЙ ЭЭЖ --------- ИРЭЭДҮЙН ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖТАЙ ИРГЭН-ийг бэлтгэхэд ТУСЛАГЧ!💼
Тийм ч учраас таныг ч мөн бидэнтэй хамт байгаасай гэж хүсэж байна.
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ! (Бизнес болон Гэр бүл)
Мэдлэг, туршлага дээрээ суурилан доорх чиглэлээр хамтран ажиллахдаа хэзээд нээлттэй!
⚖️ Бизнесийн эрх зүйн судалгаа: Англи/Монгол хэл дээр.
⚖️ Гэрээний төсөл: Бүх төрлийн гэрээг Англи/Монгол хэл дээр боловсруулах.
⚖️ Интерактив сургалт: Гэрлэлтийн Гэрээ зэрэг гэр бүлийн хууль болон байгууллагын эрх зүйн сургалтыг энгийн, хөгжилтэй байдлаар зохион байгуулна.
⚖️ Бизнесийн зөвлөгөө, өмгөөлөл: Татвар, бизнес эрхлэхэд учирсан саад бэрхшээл, шинэ төсөл хэрэгжүүлэхэд туслана.
📞 Холбогдох: 95-500-700 эсвэл
📧 Имэйл: [email protected]🙏
ТА НАРААСАА ХҮСЭХ ХАМГИЙН ТОМ ХҮСЭЛТ!
🙏Таны нэг Share бол энэ мэдээллийг хэрэгтэй байгаа өөр олон ээж, олон нийтэд хүргэх далай шиг тус болно!Пэйжийг Дагаж 🔔, пост, видео контентуудыг маань бусдад Түгээж өгөөрэй!
Танд хууль зүйн талаар хамгийн түрүүнд мэдмээр байгаа ямар сэдэв байна вэ? Доор сэтгэгдэл үлдээгээрэй! 👇
Хүндэтгэсэн,
Хуульч Ээж Б.Уранзаяа :)