Хуульч Б.Батцэнгэл

Хуульч Б.Батцэнгэл Энэхүү цахим хуудасаар танд хууль зүйн мэдлэг, мэдээлэл, зөвлөгөөг хүргэх болно. ⚖️

🐎🔥2⃣0⃣2⃣6⃣🔥🐎
16/02/2026

🐎🔥2⃣0⃣2⃣6⃣🔥🐎

🐎 Сүр хүч, сэргэн мандахын бэлгэдэл болсон 🔥гал морин жил айлчлан ирлээ...

Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх энэхүү Морин жилдээ таны бодол тань хурц, бие тань эрүүл байж, амжилт бүтээл тань Монгол хүлгийн төвөргөөн адил эрч хүч, бахархлаар дүүрэн байх болтугай ⚖️

Хүндэтгэсэн,

Өмгөөллийн Сүлд Эм Жи Легал ХХK хамт олноос

⚖️
23/01/2026

⚖️

32 настай хохирогч эмэгтэйн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт өөрийн байр сууриа илэрхийллээ

32 настай хохирогч эмэгтэйн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: Миний үйлчүүлэгчийн ар гэр хэдийгээр таалал төгссөн ч миний охинд халдашгүй нэр төр алдар хүнд нь хэвээр байгаа иймээс сошиалд цацуулж нэр төрийг нь янз бүрээр гаргаж худал мэдээллээр сэвтээхгүй гэсэн байр суурьтай байгаа. Өмгөөлөгч хүн үйлчүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашигт захирагдах учиртай.Тиймээс би нэг ч ярилцлага өгөхгүй. Ажилаа микрофоны өмнө биш зөвхөн шүүхийн танхимд хийнэ.
Нэр төртэй хүмүүс нэр төрөө гэдэг.Харин нэр төр гэж байхгүй эсхүл тийм ойлголтгүй хүмүүс үүнийг мэддэггүй. Ийм учраас хүнд тохиолдсон хагацал зовлонгоор ярианы хачир хийхгүй байхыг та бүхнээс хүсье.
Бодит мэдээллээр хангах таны ажил биш үү..
Би үйлчүүлэгчтэйгээ хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр гэрээ байгуулаагүй хууль зүйн өмгөөлөл үзүүлэх гэрээ байгуулсан байгаа
АС;Энд хүмүүс ямар шийдвэр гарах бол гэж сэтгэл их зовж байна л даа.Би хууль зүйн зөвлөгөө өгөх болохоос сэтгэл зүйч биш тийм санаа зовж байгаа хүмүүс байгаа бол сэтгэл зүйчид хандсан нь дээр байх гэж зөвлөе. Харин шүүхээс ямар шийдвэр гарахыг урьдчилан хэлэх боломжгүй. Бас шүүхийн шийдвэр бусдад таалагдах учиргүй.Шударга шүүхээр шүүлгэх эрхийг шүүх ханганаа гэдэгт итгэлтэй байгаа.
БИ МИК-НЫ ӨМНӨ БИШ ШҮҮХ ТАНХИМД АЖЛАА ХИЙНЭ ГЭВ.
📌Жич: Энэ дашрамд жич дурьдахад хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Эрүүгийн салбарын 2025 оны шилдэг өмгөөлөгч юм билээ.Ямар ч ярилцлага өгдөггүй ил гардаггүй онцлогтой ажилаа хийдэг гэсэн яриаг өмгөөлөгч нарын дунд явж байна лээ.Нилээд ширүүн шударга байрын хуульч мөн бололтой.

🚫 Ажилтан “ҮГҮЙ” гэж хэлэх эрхтэй 🚫(Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу)⚖️ Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч дар...
23/01/2026

🚫 Ажилтан “ҮГҮЙ” гэж хэлэх эрхтэй 🚫

(Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу)

⚖️ Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч дараах хууль бус, хориглосон үйлдэл, шийдвэрийг гаргаж, ажилтнаас шаардсан тохиолдолд ажилтан түүнийг биелүүлэхээс татгалзах (ҮГҮЙ гэж хэлэх) эрхтэй.

Үүнд:
❌ Ялгаварлан гадуурхах, дарамтлах, хүчирхийлэх, бэлгийн дарамт үзүүлэх;
❌ Ажилтны зөвшөөрөлгүй албадан хөдөлмөрлүүлэх, илүү цагаар хэтрүүлэн ажиллуулах;
❌ Эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах;
❌ Хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулах, өөр ажилд шилжүүлэх, ажлаас халах;
❌ Мөнгө, эд зүйл, хувийн бичиг баримт, эд хөрөнгийн барьцаа шаардах;
❌ Ажилтны хувийн амьдрал, хувийн нууцад халдах;
❌ Цалин хөлсийг 30 хоногоос дээш хугацаанд олгохгүй байх;
❌ Ээлжийн амралт олгохоос татгалзах;
❌ Амралтын болон баярын өдөр хууль бусаар ажиллуулах;
❌ Аюулгүй, эрүүл ажлын орчныг бүрдүүлэхгүй байх;
❌ Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэдтэй, насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны хуулиар олгосон эрхийг зөрчих;

🔔 Дээр дурдсан хууль зөрчсөн шаардлагад “Тийм” гэж хэлэх албагүй бөгөөд таны хөдөлмөрлөх эрх зөрчигдөгдөхөөс хуулиар хамгаалсан байдаг.

👨‍⚖️ Та өөрийн хөдөлмөрлөх аливаа эрх зөрчигдсөн гэж үзвэл цаг алдалгүй хуульчид хандаж зөвлөгөө авч байхыг хүсье.

Хуульчаас зөвлөгөө авснаар:

✅ Ажил олгогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох.
✅ Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох.
✅ Зөрчигдсөн эрхээ сэргээлгэх.
✅ Хөдөлмөрийн эрх зөрчигдсөнөөс учирсан хохирлоо арилгуулах зэрэг давуу талтай юм.

🔁 “Танд болон бусдад хэрэгтэй зөвлөгөө бол share хийгээрэй.”

📌 “Дараагийн удаа та ямар асуудлаар зөвлөгөө авах хэрэгтэй байгаа талаараа сэтгэгдэл үлдээгээрэй"

Өмгөөллийн Сүлд Эм Жи Легал ХХК

Иргэний хэргийн өмгөөлөгч Хуульч Б.Батцэнгэл



21/01/2026

"ХҮНИЙГ АЖИЛД АВАХДАА ТҮҮНЭЭС 3 ЧАНАРЫГ Л ХАЙ"

1. Шулуун шударга байдал
2. Oюуны чадамж
3. Эрч хүч

“ Хэрэв түүнд эхнийх нь үгүй бол үлдсэн хоёроороо хамт олноо, байгууллагаа эрсдэлд оруулж мэднэ...."

🤑🙏👌💸
15/01/2026

🤑🙏👌💸

Залиллагчийн үнэн төрх

Залилан гэдэг нь санамсаргүй тохиолдол биш, харин хүний итгэл, яарах сэтгэл, шунал, айдас дээр тулгуурласан зориудын тооцоотой үйлдэл юм. Залиллагчид ихэнхдээ өөрийгөө таньдаг хүн мэт ойртуулж, “сүүлийн боломж”, “амархан ашиг”, “найдвартай” гэх үгсээр анхаарлыг сулруулж, эргэцүүлэх хугацаа үлдээгүй мэт мэдрэмж төрүүлдэг.

Тэд худлаа амлалт, хуурамч баримт, албан ёсны мэт дүр төрхөөр өөрийгөө нууж, үнэндээ бол итгэл эвдэгч, хууль зөрчигч байдаг. Харин залилуулсан хүн тэнэг байсан учраас биш, харин хүний сэтгэлзүйг нарийн тооцсон арга-д өртсөн учраас хохирогч болдог.

Иймээс ямар ч санал, гэрээ, мөнгөний асуудалд яарахгүй байх, баримтыг шалгах, хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авах нь өөрийгөө хамгаалах хамгийн зөв алхам юм. Ичих хэрэггүй, дуугүй өнгөрөх тусам залилан давтагддаг.

Сэрэмжтэй байдал бол таны хамгийн сайн хамгаалалт.

Хүндэтгэсэн,
Өмгөөллийн “Сүлд Эм Жи Легал” ХХН
Эрүүгийн хэргийн өмгөөлөгч Б. Дашдорж

📍 Ажлаас хууль бусаар үндэслэлгүй халагдсан тохиолдолд яах ёстой вэ? 📍  ⚖️ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дуг...
14/01/2026

📍 Ажлаас хууль бусаар үндэслэлгүй халагдсан тохиолдолд яах ёстой вэ? 📍

⚖️ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу дараах тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байдаг.
Үүнд:

✂️ Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн;
👷 Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон;
🫁 Ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй;
🍺 Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
💰 Ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
🎓 Ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон.

🚫 Эдгээр үндэслэлүүд тогтоогдоогүй эсвэл бусад үндэслэлээр таныг ажлаас халсан, чөлөөлсөн, зөвшөөрөлгүй өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тохиолдолд Ажил олгогчийн хууль бус шийдвэр, үйлдэл болно.

☝️ Иймд та дараах арга хэмжээг цаг алдалгүй авч өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах эрхтэй:

📝 Ажил олгогч болон удирдах албан тушаалтанаас шийдвэрийг бичгээр гаргуулах.
⚖️ Ажил олгогчийн гаргасан шийдвэрийн талаар хуульчид хандаж зөвлөгөө авах.
🗣️ Ажлаас халсан, чөлөөлсөн шийдвэрийн талаар үндэслэл бүхий тайлбар өгөхийг шаардах, зөвшилцөх.
👨‍💻Ажил олгогчийн Бичгээр гаргасан шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор байгууллагынхаа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргах.
👩‍💻Ажиллаж буй байгууллагад нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй эсвэл иргэд хооронд үүссэн маргааныг харьяа Сум, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргах.
👨‍⚖️Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сум, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл шүүхэд хандах эрхтэй.

🙂 Та Ажил олгогчийн хууль бус шийдвэрийн талаар цаг алдалгүй гомдол, нэхэмжлэл гаргаснаар өөрийн хөдөлмөрийн хууль ёсны эрхийг хамгаалж дараах үр дүнд хүрэх боломжтой:

✅ Ажил олгогчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилуулах.
✅ Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан хугацааны цалин хөлс, зөрүүг нөхөн авах.
✅ Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын алдагдсан хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэх.
✅ Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас хохирсон бусад эрхээ нөхөн сэргээлгэх боломжтой юм.

🔁 “Танд болон бусдад хэрэгтэй зөвлөгөө бол share хийгээрэй.”

📌 “Дараагийн удаа та ямар асуудлаар зөвлөгөө авах хэрэгтэй байгаа талаараа сэтгэгдэл үлдээгээрэй".

Өмгөөллийн Сүлд Эм Жи Легал ХХК

Иргэний хэргийн өмгөөлөгч Хуульч Б.Батцэнгэл

14/01/2026

🏛👮💼📝💸🚫

🗓 АЛБАН ТАТВАРЫН ТАЙЛАН ТУШААХ ХУГАЦАА 🗓2025 оны санхүүгийн жил дуусч иргэд болон ААН-үүд маань татварын тайлангаа Татва...
06/01/2026

🗓 АЛБАН ТАТВАРЫН ТАЙЛАН ТУШААХ ХУГАЦАА 🗓

2025 оны санхүүгийн жил дуусч иргэд болон ААН-үүд маань татварын тайлангаа Татварын багц хууль, Нягтлан Бодох Бүртгэлийн тухай хуульд заасны дагуу гаргаж тушаах хугацаа болжээ.
Та бүхэнд холбогдох хуулиудад заасан татварын тайлан илгээх хугацааны талаарх мэдээллийг оруулж байна.

👉 2026 онд:

🪙 Онцгой албан татварын тайлан ➡️ 1 сарын 05-ны өдрийн дотор.
📈 Нэмэгдсэн өртгийн албан татвар НӨАТ-ын тайлан ➡️ 1 сарын 10-ны өдрийн дотор.
🌲 Байгалийн болон ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлан ➡️ 1 сарын 10-ны өдрийн дотор.
🏔️ Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан ➡️ 1 сарын 20-ны өдрийн дотор.
🏦 Нийслэл хотын албан татварын тайлан ➡️ 1 сарын 20-ны өдрийн дотор.
⚒️ Банкны суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан ➡️ 1 сарын 20-ны өдрийн дотор.
🚜 Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан АМНАТ ➡️ 2 сарын 10-ны өдрийн дотор.
📝Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан ➡️ 2 сарын 10-ны өдрийн дотор.
🏢 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан ➡️ 2 сарын 10-ны өдрийн дотор.
🌈 Агаарын бохирдлын төлбөрийн тайлан ➡️ 2 сарын 10-ны өдрийн дотор.
🗑️ Хог хаягдлын хураамжийн тайлан ➡️ 2 сарын 10-ны өдрийн дотор.
🏞️ Газрын төлбөрийн тайлан ➡️ 2 сарын 10-ны өдрийн дотор.
💦 Ус бохирдуулсны төлбөрийн тайлан ➡️ 2 сарын 10-ны өдрийн дотор.
🏘️ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан ➡️ 2 сарын 10-ны өдрийн дотор.
👨👩 Хувь хүний орлогын албан татвар ХОАТ-ын тайлан ➡️ 2 сарын 15-ны өдрийн дотор.
⚖️ Улсын тэмдэгтийн хураамжийн тайлан ➡️ 2 сарын 20-ны өдрийн дотор.

🔁 “Танд болон бусдад хэрэгтэй зөвлөгөө бол share хийгээрэй.”

📌 “Дараагийн удаа та ямар асуудлаар зөвлөгөө авах хэрэгтэй байгаа талаараа сэтгэгдэл үлдээгээрэй".

Өмгөөллийн Сүлд Эм Жи Легал ХХК
Иргэний хэргийн өмгөөлөгч Хуульч Б.Батцэнгэл

🗓 2026 оны Эдийн засгийн Хуанли 🗓2026 оны бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжиж буй эхний ажлын өдөр та...
02/01/2026

🗓 2026 оны Эдийн засгийн Хуанли 🗓

2026 оны бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжиж буй эхний ажлын өдөр та бүхэнд ирэх оны ажлын болон амралтын өдрүүдээ үйл ажиллагаандаа тусгахад дөхөм болгохоор дараах мэдээллийг оруулж байна.

👉 2026 онд:
🗓Ажлын - 249 хоног
😊Нийтээр амрах баярын - 16 хоног
📋7 хоногийн амралтын - 100 хоног
⏰Нийт үндсэн ажлын - 1992 цаг
📈 Сарын дундаж ажлын өдөр - 20.75 хоног таарч байна.

🔁 “Танд болон бусдад хэрэгтэй зөвлөгөө бол share хийгээрэй.”

📌 “Дараагийн удаа та ямар асуудлаар зөвлөгөө авах хэрэгтэй байгаа талаараа сэтгэгдэл үлдээгээрэй".

Өмгөөллийн “Сүлд Эм Жи Легал” ХХН
Иргэний хэргийн өмгөөлөгч Хуульч Б.Батцэнгэл



Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе...🎄🎊🎁🎆2⃣0⃣2⃣6⃣🎆 ✅
31/12/2025

Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе...🎄🎊🎁

🎆2⃣0⃣2⃣6⃣🎆

☝ Таны цалинг хугацаанд нь өгөхгүй бол яах вэ?Сүүлийн үед олон хүн ‘цалингаа авч чадаагүй’ тохиолдолд яах вэ гэж асуух н...
28/12/2025

☝ Таны цалинг хугацаанд нь өгөхгүй бол яах вэ?

Сүүлийн үед олон хүн ‘цалингаа авч чадаагүй’ тохиолдолд яах вэ гэж асуух нь түгээмэл байна. Энэ тохиолдолд хэрхэх талаар дараах зөвлөгөөг оруулья.

📌 Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд цалин олгох хууль ёсны үүрэгтэй.

Хэрэв та цалингаа аваагүй бол дараах дарааллаар арга хэмжээ авч болно:

1️⃣ Албан ёсоор шаардлага хүргүүлэх
📄 Бичгээр (өргөдөл, и-мэйл) цалин олгохыг шаардана.
(Огноо, гарын үсэг, нотлох баримт үлдээх нь чухал)

2️⃣ Хөдөлмөрийн хяналтын байгууллагад гомдол гаргах
🏢 Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өргөдөл гаргана.
(Гэрээ, цалингийн баримт, банкны хуулга зэргийг хавсаргана)

3️⃣ Шүүхэд нэхэмжлэл гаргах
🏛 Цалин, алданги болон бусад хохирлыг хамтад нь нэхэмжлэх боломжтой.

ℹ️ Алданги (торгууль):
➡️ Цалин олгоогүй хоног тутамд 0.3% алданги нэхэмжлэх эрхтэй.
➡️ Алданги нь цалингаас тусад нь тооцогдоно.

💡 Танд хэрэгтэй бол:
👉 Албан шаардлага, өргөдлийн загвар
👉 Цалин, алданги тооцоолол
👉 Гомдол, нэхэмжлэлээ хаана, яаж гаргах зөвлөгөө өгч болно шүү...

🔁 “Танд болон бусдад хэрэгтэй зөвлөгөө бол share хийгээрэй.”

🗓 “Дараагийн удаа та ямар асуудлаар зөвлөгөө авах хэрэгтэй байгаа талаараа сэтгэгдэл үлдээгээрэй".

Өмгөөллийн “Сүлд Эм Жи Легал” ХХН
Иргэний хэргийн өмгөөлөгч Хуульч Б.Батцэнгэл
?

27/12/2025

Ажил руугаа өдөр бүр дуртайяа явдаг шалтгаан
хаана ажиллаж байгаадаа биш,
хэнтэй хамт ажиллаж байгаадаа оршдог.

Хүндлэл байдаг орчинд хүн өсдөг.
Итгэл байдаг хамт олонд ажил урагшилдаг.
Дарамт, үл тоомсорлолт дунд бол
хамгийн сайхан ажил ч утгаа алддаг.

Ажил гэдэг зөвхөн цалин биш,
харин хүний сэтгэл зүй, амьдралын чанар юм.

Өмгөөллийн “Сүлд Эм Жи Легал” ХХН
Эрүүгийн хэргийн өмгөөлөгч Б. Дашдорж

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хуульч Б.Батцэнгэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share