Law In Action

Law In Action Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Law In Action, Legal, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж, Velox оффис/401 тоот, Ulaanbaatar.

 📌Энэ удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хамтдаа судалцгаая. 🕵️‍♂️Жишээ: Нэгэн дэл...
03/11/2024


📌Энэ удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хамтдаа судалцгаая.

🕵️‍♂️Жишээ: Нэгэн дэлгүүрт худалдагчаар ажилладаг А нь дэлгүүрийн кассаас 10 сая төгрөгийг хувьдаа завшсан гэж төсөөлье. Дэлгүүрийн эзэн Б энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан ба улмаар шүүх А-г 5 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

🤓Зарим уншигчид "Тэгвэл А харин ч 5 сая төгрөгтэй үлдэж байгаа юм биш үү" гэсэн сэтгэгдэлтэй үлддэг. 🤷‍♂️🤷‍♀️
👨‍✈️Тэгвэл 👉:

Эрүүгийн эрх зүй дэх ялын тухай ойлголтыг энгийнээр хөрвүүлбэл "гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө тухайн этгээдийн хуулиар хамгаалагдвал зохих эрхэд нь Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу халдах буюу түүнд хязгаарлалт тогтоож буй шийтгэлийн хэлбэр" гэж тайлбарладаг.

⚖️Монгол Улсын Эрүүгийн хуульд "Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ" (§5.1.2) гэж заасан байдаг.

🧷Дээрх тохиолдолд 5 сая төгрөгийн торгууль нь А-д оногдуулсан ял шийтгэл бол дэлгүүрийн кассаас авсан 10 сая төгрөг💸 нь анхнаасаа түүний өмч биш (хуулиар хамгаалагдсан эрх нь биш) байсан учир ялын хэмжээнд оруулан тооцохгүй.

Харин гэмт хэрэг үйлдэж олсон дээрх хөрөнгийг албадлагын арга хэмжээ хэрэглэх журмаар А-аас гаргуулж дэлгүүрийн эзэн Б-д олгоно. 👩‍⚖️👩‍⚖️

08/04/2024
📚2024 оны анхны дугаар хэвлэгдлээ 🥳🤩  ... Бяцхан завсарлагааны дараа сэтгүүлийн шинэ дугаарыг та бүхэнд танилцуулж байна...
07/04/2024

📚2024 оны анхны дугаар хэвлэгдлээ 🥳🤩

... Бяцхан завсарлагааны дараа сэтгүүлийн шинэ дугаарыг та бүхэнд танилцуулж байна. 🎊
📌Энэ дугаараас:
- Ашигт малтмалын хууль тогтоомж;
- Хөрөнгө оруулалтын орчин;
- Компанийн эрх зүй;
- Иргэний процессын эрх зүйн сонирхолтой асуудлыг хөндсөн өгүүлэл, илтгэлийн зэрэгцээ сонирхолтой шүүхийн шийдвэрийн хураангуйг сонирхож, LIA info, LIA Quiz булангаар зочлох боломжтой 🧐🤯.

.01

🇩🇪 ХБНГУ-ын алдарт шар айрагны баяр болох 188 дахь удаагийн Oktoberfest өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан согтууруу...
16/09/2023

🇩🇪 ХБНГУ-ын алдарт шар айрагны баяр болох 188 дахь удаагийн Oktoberfest өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл болон татвартай холбоотой зарим мэдээллийг хүргэе.

👑 Хамгийн анхны шар айрагт татвар тогтоосон соёл иргэншил нь эртний Египет юм. Хатан хаан Клеопатра (МЭӨ 69-30) ийнхүү анх шар айрагнаас хураах татвар тогтоосноо "нүглийн татвар (sin tax)" гэж нэрлэсэн ч үнэн хэрэгтээ дайныг санхүүжүүлэх зорилготой байсан аж.
Харин Германд шар айрагны гадна савалгаанд ихэвчлэн "Gebraut nach dem Bayerischen Reinheitsgebot von 1516" гэж бичдэг нь 1516 онд батлагдсан "Цэвэр тунгалагын хууль"-ийн дагуу исгэсэн гэсэн утгатай буюу уг хуулиар анх шар айрагны орц, найрлагыг хязгаарлаж татвар авахыг зөвшөөрсөн байдаг. Өнөө үед дэлхийн бүх улс оронд согтууруулах ундаанаас татвар авдаг тогтолцоо хүлээн зөвшөөрөгджээ. ⏳💸💸

🇲🇳🇲🇳 Манай улсын Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 2%-аас дээш хатуулагтай барааг нэршлээс үл хамааран согтууруулах ундаа гэж үздэг.
Татварын хувьд импортоор авсан буюу эх орны үйлдвэрийн шар айрагт 1 литр тутамд 350 төгрөгийн онцгой албан татвар ногдуулдаг ба Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн худалдаагаар борлуулсан согтууруулах ундаанд үнийн дүнгээс тооцож 0-2 хувиар Нийслэл хотын албан татвар тооцдог.

🇳🇴🇯🇵🇫🇮Сонирхолтой нь шар айрагт хамгийн өндөр хэмжээгээр татвар ногдуулдаг улсад Норвеги, Япон, Финланд нэрлэгддэг байна.

⚖️📃 2023.01.01-ээс Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөж эхэлсэн. Хэрэв та согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхэлдэг бол энэ хуулийн дагуу таны одоогын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусмагч хүчингүй болох бөгөөд нутаг дэвсгэр бүрээр тогтоосон тусгай зөвшөөрлийн тоонд нийцүүлэн тусгай зөвшөөрлөө дахин "шинээр" авах үр дагавар үүссэн. 🤔

📍LIA INFO.-д Энэ удаа шүүх хуралдааны танхимд юу болдог тухай товчлолыг хүргэж байна.    📋Шүүхэд хэн нэгнээс эд хөрөнгө,...
10/09/2023

📍LIA INFO.-д Энэ удаа шүүх хуралдааны танхимд юу болдог тухай товчлолыг хүргэж байна.

📋Шүүхэд хэн нэгнээс эд хөрөнгө, хохирол гаргуулах, эсхүл хэн нэгэн этгээдийн шийдвэрийг үл зөвшөөрч, гомдол/ шаардлага (нэхэмжлэл) гаргах, эсхүл хэн нэгний буруутай үйлдлыг шийтгэхийг шаардах (яллах дүгнэлт) тохиолдолд үүсдэг.
⚖️ Тэгвэл шүүхийн танхимд яг юу болж өнгөрдөг вэ?:🤔🤔
- Хоёр тал хий хоосон маргаан өрнүүлдэг үү?🤥
- Шүүгч бүгдийг өөрөө мэдэж шийдвэрлэдэг үү? 🤨
- Хуулийг хэн нь илүү цээжээр мэдэж байгаа тухай уралдаан явагддаг гэж үү? 😜
- Шүүхийн шийдвэр яаж гардаг вэ?🫡

  🇲🇳🔆 Наадмын өдрүүдэд хэд хоног амрах вэ?        📝Ажлын өдрийг шилжүүлэх үү?        ✅️Баярын өдрүүдээр ажиллах ёстой юу...
04/07/2023


🇲🇳🔆 Наадмын өдрүүдэд хэд хоног амрах вэ?
📝Ажлын өдрийг шилжүүлэх үү?
✅️Баярын өдрүүдээр ажиллах ёстой юу?
💰💸Баярын өдөр ажилласан бол цалин нэмэгдэх үү?...

📌 Law In Action сэтгүүлийн дугааруудыг хаанаас авах вэ?🤔1/ Монгол шуудан 📮📩📆   Монгол шуудангийн хэвлэл захиалгын үйлчил...
03/07/2023

📌 Law In Action сэтгүүлийн дугааруудыг хаанаас авах вэ?🤔

1/ Монгол шуудан 📮📩📆
Монгол шуудангийн хэвлэл захиалгын үйлчилгээгээ, урьдчилсан захиалгаар дамжуулан 21 аймагт болон Улаанбаатар хотод хүргүүлж авах боломжтой боллоо. 📨
/захиалгын индекс 280585/

2/ ХЗҮХ номын дэлгүүр 📚🏷
Мэдээж хуульч, эрх зүйч, хууль зүйн салбарыг сонирхох хэн бүхний үйлчлүүлдэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрт сэтгүүлийн хэвлэгдсэн бүх дугаар байршсан. ✨️
📍Мөн LIA даавуун уут ч байгаа шүү.

3/ Интерном, Аз Хур, Альфа номын дэлгүүрүүдийн салбарт сэтгүүлийн эхний 2 дугаар очсон ба та бүхэн эдгээр дэлгүүрийн хүргэлтийн үйлчилгээг ч ашиглах боломжтой 🤗

/Интерном дэлгүүрт зөвхөн багцаар худалдаалагдаж байгаа, мөн Аз Хур номын дэлгүүрт даавуун уутнууд байгаа🙂🔜/

Хэрэлдэхэд урлаг хэрэгтэй. Та хууль ёсны эх сурвалж ашиглан өөрийн санаагаа баталгаажуулаарай 💙
08/06/2023

Хэрэлдэхэд урлаг хэрэгтэй. Та хууль ёсны эх сурвалж ашиглан өөрийн санаагаа баталгаажуулаарай 💙

УИХ гишүүдийн тоог нэмэх нь зөв үү? Ер нь сонгуулийн тогтолцоонуудын ялгаа нь юу вэ?
02/06/2023

УИХ гишүүдийн тоог нэмэх нь зөв үү? Ер нь сонгуулийн тогтолцоонуудын ялгаа нь юу вэ?

Эцэг эх, асран хамгаалагч та хуулийн дагуу үүргээ биелүүлж чадаж байгаа юу?
01/06/2023

Эцэг эх, асран хамгаалагч та хуулийн дагуу үүргээ биелүүлж чадаж байгаа юу?

Монголын старт апууд яагаад хурдан дампуурдаг вэ?Үргэлжлэлийг Law In Action сэтгүүлийн 2 дахь дугаараас.Сэтгүүлийн захиа...
30/05/2023

Монголын старт апууд яагаад хурдан дампуурдаг вэ?

Үргэлжлэлийг Law In Action сэтгүүлийн 2 дахь дугаараас.

Сэтгүүлийн захиалгыг 77711222 дугаар болон энэхүү пэйж хуудсаар хүлээн авч байна.

2007-2009 оны хооронд Их Британийн шүүхээс бидний сайн мэдэх Pringles чипс нь ЯГ ЧИПС МӨН ҮҮ? гэдгийг шийдэхээр хуралдаж...
29/05/2023

2007-2009 оны хооронд Их Британийн шүүхээс бидний сайн мэдэх Pringles чипс нь ЯГ ЧИПС МӨН ҮҮ? гэдгийг шийдэхээр хуралдаж байжээ. Энэ бүхэн Их Британи улсын татварын системээс үүдсэн юм.

Англи улсад өргөн хэрэглээний өдөр тутмын бараа болох алим, сүү, цай зэрэгт НӨАТ ноогдуулдаггүй ч "тансаг хэрэглээ" буюу зайрмаг, тортны чимэглэл, чипс гэх хүнсний бараанд 20% НӨАТ ноогдуулдаг ажээ. Харин Pringles чипсийн хувьд энэхүү хуулиар бол 100 сая орчим паундын татвар төлөх ёстой болов.

Англи улсын тус хуулиар чипсийг тодорхойлохдоо "чипс болон төмс, төмсний гурилаар хийгдсэн төст бүтээгдэхүүн" гэсэн байдаг ба Pringles компанийн зүгээс "Манай бүтээгдэхүүн бол чипс биш ээ. 42% нь л төмсний гурилаас бүтдэг бүтээгдэхүүн болохоор чипс гэж тодорхойлох аргагүй. Дээрээс нь бид савлагаан дээрээ ЧИПС биш АМНЫ ЗУГАА л гэж бичдэг" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Англи улсын шүүх ч үүнийг хүлээн зөвшөөрч татвар ноогдуулахгүй байхаар шийдвэр гаргалаа. Гэвч ердөө л жилийн дараа ахин шийдвэрээ харж үзэн "Pringles бол ЧИПС мөн юм" гэж үзэн Procter & Gamble компани татварын өрөнд орж байсан сонирхолтой явдал тохиолдож байжээ.

Address

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ж. Батмөнхийн гудамж, Velox оффис/401 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Law In Action posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category