Завхан Онцгой байдлын газар

Website Contact the practice

Завхан Онцгой байдлын газар Завхан аймгийн Онцгой байдлын газар

⚠ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖИЛ!!!2026 оны 09 дүгээр сарын 24-ний байдлаар:🟠Их хуурайшилттай: Говийн бүс нутгаар ...
26/09/2026

⚠ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖИЛ!!!

2026 оны 09 дүгээр сарын 24-ний байдлаар:
🟠Их хуурайшилттай: Говийн бүс нутгаар болон Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хуурайшилт их байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

26/09/2026
 #УрьдчиланСэргийлье
26/09/2026

#УрьдчиланСэргийлье

УУЛАРХАГ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНОНям гарагт 27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм, 27-28-нд ...
25/09/2026

УУЛАРХАГ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО

Ням гарагт 27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм, 27-28-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булганы зарим сумд, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумд, Архангай, Сэлэнгийн ихэнх сумдаар 0.0-8.0 мм бороо 🌧, нойтон цас орж 🌨, зөөлөн цасан шуурга шуурна.

Уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул учирч болох аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

🔊🔊🔊ЭРЭН ХАЙЖ БАЙНА📌 Тухайн иргэний талаар ямар нэгэн мэдээлэл байгаа бол яаралтай доорх утсаар мэдээлж, эрэн хайх ажилла...
25/09/2026

🔊🔊🔊ЭРЭН ХАЙЖ БАЙНА

📌 Тухайн иргэний талаар ямар нэгэн мэдээлэл байгаа бол яаралтай доорх утсаар мэдээлж, эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү.

Галын аюултай улиралд сэрэмжтэй байх, хууль дүрмийг мөрдөх, байгалиа хайрлах нь бидний үүрэг. #ойхээрийнгалтүймэр #сэрги...
25/09/2026

Галын аюултай улиралд сэрэмжтэй байх, хууль дүрмийг мөрдөх, байгалиа хайрлах нь бидний үүрэг.
#ойхээрийнгалтүймэр
#сэргийльехамгаалъя

Өнөөдөр буюу есдүгээр сарын 24. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болон өөрийн эр...
24/09/2026

Өнөөдөр буюу есдүгээр сарын 24. Энэ өдөр таны амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа газар, айл, өрхийнхөө болон өөрийн эрсдэлийг тооцож, үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх өдөр.

Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон, https://belenbai.mn/forum сайтаар дамжуулан гамшгаас хамгаалах мэдлэгийг анхан шатанд эзэмшүүлэх, эрсдэлээ шалгаж, аюулгүй байдлаа хангах чухал алхам юм.

Энэ нь аливаа гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээг бүх шатанд эртнээс хэрэгжүүлэхийг зөвлөдөг билээ.
https://nema.gov.mn/post/180151
#аюулгүйбайдлаашалгая
#сүүлчийнпүрэв

✅ХАРИЛЦАН ТУРШЛАГА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ГАМШГИЙН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ “УВС-2026” СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН ...
24/09/2026

✅ХАРИЛЦАН ТУРШЛАГА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ГАМШГИЙН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ “УВС-2026” СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

📌Монгол Улс болон АНУ-ын хоорондын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, гамшгийн үеийн харилцан ажиллагааг бодит нөхцөлд турших зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин Сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Аляскын үндэсний гвард, Увс аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал хариу арга хэмжээний сургалт, дадлагыг энэ сарын 21-25-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулагдаж байна.

📌Сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна баруун бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож байгаа ба Завхан аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч оролцож байна.

📌“Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал хариу арга хэмжээний сургалт, дадлага нь бүсийн аймгуудын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг болон орон нутгийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулах танхимын болон тактикийн үзүүлэх сургууль гэсэн хоёр төрлөөр зохион байгуулж, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлж байна.

📌Мөн Монгол, АНУ-ын аврагч нар хамтран гал түймэр, хот дотор эрэн хайх, өндрөөс аврах, эмнэлгийн тусламж, химийн ослын ажиллагаа, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн дадлага сургуулийг хийж, харилцан туршлага солилцож байгаа юм.

Address

Онцгой байдлын газар
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Завхан Онцгой байдлын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Завхан Онцгой байдлын газар:

Shortcuts

Share