07/06/2026
“ГЭРЭЭ ЗӨРЧСӨН Л БОЛ БҮХ МӨНГӨӨ ТӨЛНӨ” ГЭДЭГ ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ЭНДҮҮРЭЛ
━━━━━━━━━
Гэрээ зөрчигдсөн болгонд
хохирол,
алданги,
торгууль
бүгдийг бүтнээр нь төлөхгүй.
Шүүх дээр:
ЮУГ, ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР,
ЯМАР БАРИМТААР,
ЯАЖ ТООЦОЖ НЭХСЭН БЭ
гэдгийг шалгана.
━━━━━━━━
📌 БОДИТ НӨХЦӨЛ:
━━━━━━━━
— Бараа нийлүүлээгүй
— Ажил хугацаандаа дуусаагүй
— Үйлчилгээ гэрээнд зааснаар хийгдээгүй
— Түрээсийн талбай, тоног төхөөрөмж, санхүүжилт, гүйцэтгэл саатсан
— Нэг тал нь “их хэмжээний хохирол амссан” гэж үздэг
— Нөгөө тал нь “гэрээ зөрчсөн нь үнэн ч ийм их мөнгө төлөхгүй” гэж маргадаг
Гэвч дараа нь:
👉 нэхэмжлэл дээр хохирол, алданги, торгууль гурвыг бөөнд нь бичдэг
👉 бодит хохирол, олох ёстой байсан орлого, анзыг хооронд нь ялгахгүй нэхдэг
👉 алдангийг буруу дүнгээс, буруу хугацаагаар боддог
👉 гэрээ цуцлагдсаны дараах хугацааг хүртэл үргэлжлүүлэн тооцдог
👉 хохирлын шалтгаант холбоо, нотлох баримт сул байдаг
👉 эцэст нь үнэхээр эрх нь зөрчигдсөн тал хүртэл мөнгөө бүрэн гаргуулж чаддаггүй
Тэгээд “гэрээ зөрчсөн нь тогтоогдвол шүүх бүх мөнгийг гаргаад өгнө” гэж боддог.
Гэтэл шүүх дээр гол асуудал нь:
ЭНЭ НЬ ХОХИРОЛ УУ?
АЛДАНГИ УУ?
ТОРГУУЛЬ УУ?
ОСОЛДСОН ДҮН НЬ ЯГ ХЭД ВЭ?
ГҮЙЦЭТГЭЭГҮЙ ҮҮРГИЙН ҮНИЙН ДҮН НЬ ЯГ АЛЬ ХЭСЭГ ВЭ?
ГЭРЭЭ ЦУЦЛАГДСАН БОЛ ТЭРНЭЭС ХОЙШ ЮУ ШААРДАХ ЭРХ ҮЛДЭХ ВЭ?
гэдгийг тодруулна.
━━━━━━━━━
⚖️ ПРАКТИКААС ХАРВАЛ:
━━━━━━━━━
1️⃣ ХОХИРОЛ, АЛДАНГИ, ТОРГУУЛЬ 3 НЭГ ЗҮЙЛ БИШ
Энэ төрлийн маргаанд хамгийн эхний алдаа бол
бүх шаардлагыг нэг нэг шаардлагаар нэхэх байдаг.
Гэтэл нөхцөл байдал өөр.
— Хохирол гэдэг нь эрх зөрчигдсөний улмаас бодитоор учирсан зардал, алдагдал
— Олох ёстой байсан орлого гэдэг нь тэр зөрчил болоогүй бол зайлшгүй орох байсан орлого
— Алданги, торгууль гэдэг нь хууль эсхүл гэрээнд бичгээр тохирсон анзын хэлбэр
Өөрөөр хэлбэл
гэрээнд алданги огт тусгаагүй бол
шүүх өөрөө шинээр алданги “үүсгэхгүй”, “шийдэхгүй”.
Харин бодит хохирол, түүний нотолгоо байвал шийдэгдэнэ.
👉 Иймээс “их мөнгө алдсан” гэдэг ганц өгүүлбэр хангалтгүй.
ЯГ ЯМАР ТӨРЛИЙН ШААРДЛАГА ГАРГАЖ БАЙГААГАА зөв тодорхойлох ёстой.
________________
2️⃣ ХОХИРОЛ ГАРГУУЛАХЫН ТУЛД ЗӨВХӨН ГЭРЭЭ ЗӨРЧИГДСӨН БАЙХ ХАНГАЛТГҮЙ
Эрх бүхий этгээд нь дараах зүйлсийг хамгийн их шалгадаг:
— үүрэг үнэхээр зөрчигдсөн үү
— энэ зөрчлийн улмаас яг ямар бодит зардал гарсан бэ
— тэр зардал, алдагдал нь зайлшгүй юу, шууд холбоотой юу
— олох байсан орлого нь таамаг уу, эсхүл бодит уу
— тооцоо, баримт, шинжээчийн дүгнэлт, гэрээ, төлбөрийн материал нь хоорондоо нийцэж байна уу
Практикт зарим тал
“бид их хохирсон” гэж ярьдаг ч тэр нь нөгөө талын зөрчлөөс шууд шалтгаалсан гэдгийг нотолж чаддаггүй.
Зарим хэрэг дээр буруу тооцсон,
буруу хугацаагаар тооцсон хохирлыг хэрэгсэхгүй болгосон байдаг.
👉 Өөрөөр хэлбэл
хохирол нэхэх гэдэг бол сэтгэл хөдлөл биш.
НОТОЛЖ ЧАДАХ ТООЦОО + ШАЛТГААН ХОЛБОО + БАРИМТЫН АСУУДАЛ байдаг.
_________________
3️⃣ АЛДАНГИ, ТОРГУУЛИЙГ ДУР МЭДЭН БОДОЖ БОЛОХГҮЙ
Энэ дээр хамгийн их алдаа гардаг.
Практикт:
— анз /алданги, торгууль/-ыг бичгээр тохирсон байх ёстой
— алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно
— анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй
— гэрээ цуцлагдсан, эсхүл түүнээс татгалзсан бол түүнээс хойших хугацааны алдангийг үргэлжлүүлэн тооцох асуудал маргаантай
Мөн нэг чухал зүйл нь:
алдангийг буруу суурь дүнгээс бодвол
жинхэнэ эрхтэй нэхэмжлэгчийн шаардлага ч хэрэгсэхгүй болж болно.
👉 Өөрөөр хэлбэл
гэрээнд “0.5%” гэж бичсэн байлаа ч
юунаас, хэдий хугацаагаар, хэдий хүртэл тооцох вэ гэдгийг анхаарах ёстой.
━━━━━━━━━
⚠️ ЯАГААД ЭНЭ ЧУХАЛ ВЭ?
━━━━━━━━━
❌ Үнэхээр учирсан хохирлоо буруу тооцсноос болж алдах эрсдэлтэй
❌ Алдангийг буруу дүнгээс бодоод нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгсэхгүй болгуулах эрсдэлтэй
❌ Торгууль, алданги, хохирол гурвыг ялгахгүй нэхээд шаардлагаа өөрөө унагах эрсдэлтэй
❌ Олох ёстой байсан орлогоо зөв нотолж чадахгүй бол хамгийн том дүнтэй хэсэг унах эрсдэлтэй
❌ Баримт, тооцоо, шинжээч, гэрээ, төлбөрийн материал хоорондоо зөрвөл шаардлага бүхэлдээ үндэслэлгүй болох магадлалтай
━━━━━━━━━━
🛑 ХҮМҮҮСИЙН АЛДАА БОЛ:
━━━━━━━━━━
🚫 Хохирол, алданги, торгуулийг ялгахгүй нэг дүнгээр бичих
🚫 Алдангийг нийт гэрээний дүнгээс шууд бодох
🚫 Гэрээ цуцлагдсаны дараах хугацааг хүртэл үргэлжлүүлэн оруулах
🚫 Олох ёстой байсан орлогоо таамгаар нэхэх
🚫 Хохирлын шалтгаан холбоог нотлох баримтгүй орхих
🚫 “Гэрээ зөрчсөн нь үнэн учраас шүүх бүгдийг өгнө” гэж бодох
👉 Ийм маргаанд
хамгийн НОЦТОЙ алдаа нь
гэрээ зөрчигдсөндөө биш,
харин ЮУГ ЯМАР ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛЭЭР НЭХЭХЭЭ БУРУУ СОНГОСОНД байдаг.
━━━━━━━━━━
📌 ЯАГААД ӨМГӨӨЛӨГЧ ЗААВАЛ ХЭРЭГТЭЙ ВЭ?
━━━━━━━━━━
1️⃣ ШААРДЛАГАА ЗӨВ ТОДОРХОЙЛОХ ҮЕД
👉 Хохирол уу, алданги уу, торгууль уу, үндэслэлгүй хөрөнгөжилт үү гэдгийг андуурвал хэрэг бүхэлдээ буруу замаар будаа тээнэ. Тэгэхээр буцахдаа яана гэж бодож байна.
__________________
2️⃣ ТООЦООГОО ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР БЭЛДЭХ ҮЕД
👉 Хэдэн төгрөгийг юунаас тооцож байгааг нэг бүрчлэн салгахгүй бол их дүнтэй хэрэг ч хэрэгсэхгүй болно шүү дээ.
__________________
3️⃣ ГЭРЭЭ ЦУЦЛАГДСАН, ЭСХҮЛ ТАТГАЛЗСАН ДАРАА ЯГ ЮУ ШААРДАХ ЭРХ ҮЛДСЭНИЙГ ТОГТООХ ҮЕД
👉 Энэ үеэс шаардлагын бүтэц өөрчлөгддөг.
Энд алдаа гарвал мэдээж сөрөг үр дагавар үүснэ.
__________________
4️⃣ НӨГӨӨ ТАЛ “ХОХИРОЛГҮЙ”, “АЛДАНГИ БУРУУ”, “ТОРГУУЛЬ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛГҮЙ” ГЭЖ ЭРС МАРГАЖ ЭХЭЛСЭН ҮЕД
👉 Ийм үед өмгөөлөл бол сонголт биш,
мөнгөө бодитоор гаргуулах цорын ганц шаардлага болдог.
━━━━━━━━━
📌 ДҮГНЭЛТ:
━━━━━━━━━
⚖️ Гэрээ зөрчигдсөн нь эхлэл болохоос, шүүх автоматаар шийдэх үндэслэл биш.
⚖️ Өмгөөлөгчгүй явбал та зөвхөн дүнгээ багасгуулахгүй, хамгийн их найдаж байсан шаардлагаа хангуулж чадахгүй үлдэх эрсдэлтэй.
⚖️ Ийм маргаанд “манайх хохирсон” гэсэн үг нь биш, харин хохирол, алданги, торгуулиа хэн зөв тооцож, зөв нотолж чадсан бэ гэдэг сайн үр дүн авчирна.
━━━━━━━━━━━━━━━━━━━
📞 Өмгөөллийн “АРЧУ КОНТРАКТ КОНСАЛТИНГ” ХХК
📌 Төлбөртэй зөвлөгөө авах, өмгөөллийн үйлчилгээ авах – 8888-4124
📌 Гэрээтэй холбоотой үйлчилгээ – 8023-3449
📌 Нэхэмжлэл, хүсэлт, баримт бичиг боловсруулах – 8082-3449
🎥 Онлайн зөвлөгөө авахыг хүсвэл:
Zoom, Google Meet, Viber, Telegram, Signal, Messenger гэх мэт аль ч аппликейшн ашиглан холбогдож болно.
━━━━━━━━━━━━━━━━━━━
#ГэрээнийМаргаан #Алданги #Хохирол #Торгууль #ТөлбөрТооцоо #Өмгөөлөгч #ХуульЗүй