28/04/2026
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран баталсан “Шүүхийн шийдвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хязгаарлагдсан иргэдийн зөрчлийг илрүүлэх, хяналт тавих, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөө”-ний дагуу хамтарсан сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Наранмөнх, аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Борхүү, тус газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Сайханаа нар оролцож, мэдээ танилцуулга хийн тулгамдсан асуудлын талаар мэдээлэл солилцлоо.
Мөн үеэр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Буянхишиг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын ойлголт, одоогийн нөхцөл байдал”, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батжаргал “Зөрлийн тухай хууль” сэдвээр тус тус сургалт орлоо.