Tuguldur in Japan

Tuguldur in Japan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tuguldur in Japan, Ulaanbaatar.

Хөл жаахан цуцсан ч сэтгэл санаа үнэхээр сэргэж, шинэ эрч хүчээр дүүрсэн өдөр байлаа. Мацүсака -> Исе~> Мацүсака: Дугуйг...
11/04/2026

Хөл жаахан цуцсан ч сэтгэл санаа үнэхээр сэргэж, шинэ эрч хүчээр дүүрсэн өдөр байлаа.
Мацүсака -> Исе~> Мацүсака:
Дугуйгаар 50км 🚴‍♂️ 💨
Исе Жингү дотор: Өдөржин алхалт 🚶‍♂️15км

Японы хамгийн ариун дагшин газар гэгддэг Исе Жингү (Ise Jingu)-д зочиллоо. ⛩️✨
Ойн гүн дэх амар амгалан орчин, олон зуун жилийн түүхийг өгүүлэх аварга моддын дундуур алхахад үнэхээр сэтгэл цэлмэж шинэ эрч хүч авлаа.
Эндхийн агаар, уур амьсгал нь хүртэл цаанаа л өөр... Сэтгэл амгалан, талархлаар дүүрэн буцлаа. 🙏🌿
Хэрвээ та Японд ирвэл заавал ирж үзэх ёстой "Power Spot" гэж зөвлөх байна.
Jingu #Аялал #Япон 2026.04.11

ӨДӨР БҮР ӨӨРИЙГӨӨ ЕРӨӨЖ БАЙГААРАЙТэнгэрийн ивээл над дээр бууж,Газрын буян намайг түшиж,Өнөөдрийн ажил үйлсӨлзийтэй бүтэ...
23/03/2026

ӨДӨР БҮР ӨӨРИЙГӨӨ ЕРӨӨЖ БАЙГААРАЙ

Тэнгэрийн ивээл над дээр бууж,
Газрын буян намайг түшиж,
Өнөөдрийн ажил үйлс
Өлзийтэй бүтэх болтугай.

Аз хийморь минь бадарч,
Саруул ухаан минь тэлж,
Сайн боломжууд
Өөрөө надад ирэх болтугай.

Санаа зорьсон бүхэн минь
Саадгүй бүтэж,
Сайн заяа минь
Өдөр бүр арвижих болтугай.

Сэтгэл минь амгалан байж,
Сайн энерги намайг хүрээлж,
Сайн хүмүүс
Замд минь учрах болтугай.

Буян минь арвижиж,
Олз омог минь дэлгэрч,
Элбэг хангалуун амьдрал
Надад ирэх болтугай.

Арван зүгт тэнгэр ивээж,
Аз хийморь минь сэрж,
Ажил үйлс минь
Дардан замаар явах болтугай.

Өнөөдөр миний өдөр байж,
Өлзий буян дүүрч,
Аз жаргал, амжилт
Надад болон бусдад ирэх болтугай.

17/02/2026

Золголт, хэвийн боов, ууц, цагаалга зэргийг Япончуудад хэрхэн тайлбарлах вэ?

🇲🇳 Цагаан сарын үгсийг японоор тайлбарлая🇯🇵

1. Золгох

モンゴルの「ゾルゴフ」は、旧正月のときに行う特別な挨拶の仕方です。若い人が両手を差し出し、年上の人の腕の下に手を入れて支えながら挨拶をします。健康と長寿を祈る言葉を伝える伝統的な習慣です。

Золгох бол Цагаан сараар ахмад настанд гүн хүндэтгэл үзүүлж мэндчилдэг уламжлал юм.

よみかた:
旧正月(きゅうしょうがつ) – Билгийн тооллын шинэ жил
特別(とくべつ) – Онцгой
挨拶(あいさつ) – Мэндчилгээ
若い人(わかいひと) – Залуу хүн
両手(りょうて) – Хоёр гар
年上(としうえ) – Нас ахмад хүн
腕(うで) – Гар (бугуйнаас мөр хүртэлх хэсэг)
支える(ささえる) – Түших, дэмжих
健康(けんこう) – Эрүүл мэнд
長寿(ちょうじゅ) – Урт нас
伝統的(でんとうてき) – Уламжлалт
習慣(しゅうかん) – Заншил, хэвшил

2. Хэвийн боов

「ヘウィーンボーブ」は、小麦粉で作った揚げ菓子で、お祝いの席に必ず並べられる伝統的な食べ物です。重ねて積み上げ、豊かさや繁栄を象徴します。

Хэвийн боов бол тосонд шарж хийдэг уламжлалт идээ бөгөөд давхарлан өрж элбэг дэлбэгийг бэлгэддэг.

よみかた
小麦粉(こむぎこ) – Буудайны гурил
揚げ菓子(あげがし) – Тосонд шарсан амттан
必ず(かならず) – Заавал
重ねる(かさねる) – Давхарлах
積み上げる(つみあげる) – Өрж хураах
豊かさ(ゆたかさ) – Элбэг дэлбэг байдал
繁栄(はんえい) – Цэцэглэн хөгжил
象徴する(しょうちょうする) – Бэлгэдэх

3. Бууз

「ボーズ」は、羊肉を入れた蒸し餃子で、旧正月にたくさん作って家族やお客さんと一緒に食べます。

Бууз бол хонины махтай жигнэсэн банш бөгөөд Цагаан сараар хамгийн чухал хоол болдог.

よみかた
羊肉(ひつじにく) – Хонины мах
蒸し餃子(むしぎょうざ) – Жигнэсэн банш
家族(かぞく) – Гэр бүл
一緒に(いっしょに) – Хамтдаа

4. Битүүн

「ビトゥーン」は、旧正月の前夜のことです。
家族が集まり、一年の最後の夜を一緒に過ごします。食べ物を十分に用意し、すべてが“満ちている”ことを大切にします。

Битүүн бол Цагаан сарын өмнөх орой.
Энэ өдөр айл өрх хоол хүнсээ элбэг бэлтгэж, “дүүрэн бүтэн” байхыг бэлгэддэг.

よみかた
前夜(ぜんや) – Өмнөх орой
最後(さいご) – Сүүлчийн
十分に(じゅうぶんに) – Хангалттай, бүрэн дүүрэн
用意する(よういする) – Бэлтгэх
満ちている(みちている) – Дүүрэн байх

5. Шинийн 1, 2, 3

「シニーン1日、2日、3日」は、
旧正月の最初の三日間のことです。
この期間に親戚や年上の人の家を訪ねて挨拶をします。特に1日目が最も重要な日です。

Шинийн 1, 2, 3 нь шинэ жилийн эхний өдрүүд бөгөөд ахмад настан, төрөл төрөгсдөө золгож мэндчилдэг хамгийн чухал үе юм.
Ялангуяа шинийн 1 хамгийн чухал өдөрт тооцогддог.

よみかた
最初(さいしょ) – Эхний
三日間(みっかかん) – Гурван өдөр
期間(きかん) – Хугацаа
親戚(しんせき) – Хамаатан садан
訪ねる(たずねる) – Зорьж очих
重要(じゅうよう) – Чухал

6. Ууц (Хонины ууц)

「ウーツ」は、羊の背中の上部の肉で、モンゴルの旧正月に最も重要なお祝い料理です。

お客様や年上の人への敬意を表すために、
一番大切な場所に置かれます。家の繁栄と豊かさを象徴する特別な料理です。

Ууц нь хонины нурууны дээд хэсгийн мах бөгөөд
Цагаан сарын хамгийн хүндтэй идээ юм.

Ахмад настан, зочдод хүндэтгэл үзүүлэх утгаар
хамгийн хойморт тавьдаг. Элбэг дэлбэг, айл гэрийн өсөлт дэвшлийг бэлгэддэг.

よみかた
羊(ひつじ)- хонь
背中(せなか)- нуруу
上部(じょうぶ)- дээд хэсэг
最も(もっとも) - хамгийн
重要(じゅうよう)- чухал
お祝い料理(おいわいりょうり)- баярын идээ
敬意(けいい)- хүндэтгэл
繁栄(はんえい)- дэлгэрэлт
豊かさ(ゆたかさ)- баян, элбэг дэлбэг байдал
象徴する(しょうちょうする)- бэлгэдэл болох, төлөөлөх

7. Цагаалга

「ツァガールガ」は、旧正月の朝に行う特別な儀式です。家族が集まり, 、牛乳や乳製品などの“白い食べ物”を食べて、新しい一年の幸運と平和を祈ります。白は純粋さと幸福を象徴しています。

Цагаалга нь шинийн нэгний өглөө хийдэг ёслол юм. Гэр бүлээрээ цугларч, сүү цагаан идээ амсаж шинэ жилийн аз хийморь, амар тайвныг бэлгэддэг.
“Цагаан” өнгө нь ариун цэвэр, сайн сайхныг илэрхийлдэг.

Япон хэлний онлайн сургалт Beegii Chuuki

モンゴルでは、冬のいちばん寒い時期を「寒さの九(きゅう)」と呼びます。これは昔からの暦で、だいたい 12月22日ごろから3月中旬 まで続きます。全部で9つあり、1つにつき9日間。その中でも 3番目と4番目 がいちばん寒い時期です。なので、こ...
19/01/2026

モンゴルでは、冬のいちばん寒い時期を「寒さの九(きゅう)」と呼びます。
これは昔からの暦で、だいたい 12月22日ごろから3月中旬 まで続きます。

全部で9つあり、1つにつき9日間。
その中でも 3番目と4番目 がいちばん寒い時期です。
なので、これからしばらくはかなり冷え込みます❄️

05/01/2026

Япончуудын баримталдаг залхуурлыг ялах 7-шилдэг арга:
✅ 1. Кайзэн - Өдөр бүрийн ахиц дэвшилд анхаар. Нэг дор бүх зүйлс сайн байх албагүй тул бага багаар ахиц гаргахыг зориорой.
✅ 2. Помидоро техник - 25минут ажиллаад 5минут амарч байх. Үүнийгээ давтах нь үр бүтээмжтэй хийж байгаа зүйлсээсээ ажлаас халшрах залхахгүй байхад томоохон тус болдог.
✅ 3. Икигай - Амьдралынхаа зорилгыг олж мэдээрэй. Өглөө бүр сэрээд хийх зүйлсээ төлөвлөж зорилготой байх нь мөн амьдралынхаа зорилгыг ойлгох нь илүү утга учиртай амьдарахад тусална.
✅ 4. Шошин - Аливаа үүрэг даалгаварт анхлан суралцагчийн сэтгэлгээгээр ханд. Бүхний учрыг олох ёстой гэж санаа зоволтгүй. Шинээр сурах, турших, үзэхэд нээлттэй хандаарай.
✅ 5. Какейбо - Санхүүгийн төсөв гаргах, түүндээ баригдах. Таны мөнгө санхүү эмх цэгцтэй байх нь стрессдэх мэдрэмж харьцангуй бага байхад тусалж дараагийн зорилгодоо төвлөрөхөд тусална.
✅ 6. Ваби- Саби - энэ зарчим нь төгс бус байдлаас сайныг олж харахыг чухалчилдаг. Төгс төгөлдөрт тэмүүлэхийн оронд төгс бус талыг нь анхаарч, хүлээн зөвшөөрөөрэй.
✅ 7. Цэвэр агаарт алхах - ойн төгөлд амрах. Байгальд цаг өнгөрөөх нь маш чухал. Стресс бууруулж сэтгэл санаа өргөх тул цэцэрлэг сааданд алхаж, байгалиас цэнэг авч байгаарай.

Уг нь 3 хан минут зарцуулах нь. Ингэсгээд хийвэл нуруу нугасны өвчин цаашаа л гэнэ шүү. Хэрэгтэйн хадгалаад аваарай. 🧐
30/10/2025

Уг нь 3 хан минут зарцуулах нь. Ингэсгээд хийвэл нуруу нугасны өвчин цаашаа л гэнэ шүү. Хэрэгтэйн хадгалаад аваарай. 🧐

Хэзээ ч аливаа зүйлийг эхлэх төгс цаг нөхцөл санхүү бүрддэггүй! Хийнэ гэж шийдсэн л бол хийгээд эхлэх хэрэгтэй. Бусад нь...
04/10/2025

Хэзээ ч аливаа зүйлийг эхлэх төгс цаг нөхцөл санхүү бүрддэггүй! Хийнэ гэж шийдсэн л бол хийгээд эхлэх хэрэгтэй. Бусад нь замдаа болно🤔

Орой гараал 30 минут тонгойгоод суухад 7 хоногийн усаа олчдог байгаа шүү ... 🤣🤪😜
12/09/2025

Орой гараал 30 минут тонгойгоод суухад 7 хоногийн усаа олчдог байгаа шүү ... 🤣🤪😜

ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.Хүний 2 хөлөнд :6 булчин 40 шөрмөс 52 яс60 үе66 зүүний цэг72 рефлексологи 7200 мэдрэлийн төгсгө...
29/08/2025

ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.

Хүний 2 хөлөнд :
6 булчин
40 шөрмөс
52 яс
60 үе
66 зүүний цэг
72 рефлексологи
7200 мэдрэлийн төгсгөл байдаг.

Анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичигдсэн байдаг нь зүгээр нэг тохиолдол биш юм.

💗 1. ХӨЛ НҮЦГЭН ЯВАХ.

Аль болох хөл нүцгэн явах хэрэгтэй.Мэдээж байгальд хөл нүцгэн явах нь мянган тустай.Хэрэв энэ нь боломжгүй бол ядаж гэртээ хөл нүцгэн явах хэрэгтэй.Шал тань хүйтэн байсан ч гэрийн шаахайгаа тайлаад 10-15 мин өдөрт 3 удаа гэртээ хөл нүцгэн яваарай.

💗 2. ХӨЛИЙН ӨСГИЙ БОЛОН ӨЛМИЙГӨӨР ГИШГЭЖ ЯВАХ

Өсгий ба өлмийгөөр,мөн хөлийн улны гадна болон дотор талаар тогтмол явж хэвших хэрэгтэй.Энэ нь хөлний яс,судас шөрмөсийг бэхжүүлдэг,цусны эргэлтийг сайжруулдаг төдийгүй үүний үр дүнд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа илт сайжирдаг.Ингэж явах нь тийм хэцүү биш туршаад үзээрэй,ашиг тус нь арвин шүү.

💗 3. ХӨЛИЙНХӨӨ УЛЫГ ЮМААР ТОВШИХ

Өнөөдрөөс эхлэн хөлийнхөө улыг резин болон модон алх зэрэг хөнгөн зүйлээр товшиж эхлээрэй.Гурилын элдүүр,хоосон шилэн сав ч болно.Хөлийн хуруунуудаас эхлэн зөөлөн цохиж товш.Хэсэг хугацааны дараа бүх л биеэр халуун бүлээн урсах таатай мэдрэмж,тайвшралыг мэдрэх болно.Хятадууд энэ аргыг зөвхөн хөлнийх төдийгүй бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах шилдэг арга гэж үздэг.

💗 4. ЮН-ЦЮАНЬ ЦЭГИЙН МАССАЖ

Хятадын эрдэмтэд хөлийн уланд оршдог Юн-Цюань гэж нэрлэдэг онцгой нэгэн цэгийг тогтмол массаж хийхийг зөвлөдөг.Энэ цэг нь хөлийн хурууны ард хөлний нумны голд оршдог.Энэ массаж хөлний булчин шөрмөсийг суллаж,цусны эргэлтийг сайжруулдаг.Өглөө,оройд хийхэд тохиромжтой.Энэ массажыг хийх 2 арга бий: хуурай ба нойтон.Хуурай хийх арга нь: Энэ цэг дээр зүгээр л 20 удаа тасралтгүй дарах арга.Хоер хөлөө ээлжлэн цэг дээр дарна.Нойтон арга нь: саванд 38 градусын халуун ус хийгээд хөлөө улайхыг хүлээнэ.Үүний дараа 2 хөлийнхөө энэ цэг дээр эрхий хуруугаараа зэрэг тасралтгүй 80 удаа дарна.Эцэст нь хөлийн улыг гараараа 3-5 мин илэх хэрэгтэй.

💗 5. ХАЛУУН,ХҮЙТЭН УСААР ЭЭЛЖЛЭН БУЛХАХ

Энэ арга бидний хөлөнд маш хэрэгтэй.Цусны эргэлтийг сайжруулж,хөлний чадлыг ихэсгэж,хөгшрөлтийг удаашруулдаг.2 хөлөө эхлээд халуун,дараа нь хүйтэн усаар ээлжлэн булхаж хэвшээрэй.

Эцэст нь аль болох их алхаж,хөлөө хөдөлгөж,хөлөө арчилж түүнд залхуурал бүү олгоорой.

АМЬДРАЛ БОЛ ХӨДӨЛГӨӨН гэдгийг бүү март!

13/08/2025

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tuguldur in Japan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share